Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ » Төр.мн

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

 
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чойжин Ламын сүм музей”-д гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

 Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн түвшинг тодорхойлон, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажилласан юм.

  Тус сүм музейг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904-1908 онд  барьж, ашиглалтад оруулжээ.  Өдгөө 112 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус барилгын хувьд гал түймрийн эрсдэл хамгийн өндөр байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News