Сахилгын зөвлөгөөн боллоо » Төр.мн

Сахилгын зөвлөгөөн боллоо

 
НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг дээшлүүлэх зорилгоор "Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.  

   Зөвлөгөөнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид оролцсон юм.

  Тус зөвлөгөөнөөр Онцгой байдлын хэлтсийн орон тооны бус ёс зүйн алба, тус албаны үйл ажиллагаа, хэлтсийн хэмжээнд гарсан зөрчил дутагдал, дүн шинжилгээг танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алба хаагчдад мэдээлэл хийж, санал солилцлоо гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News