Түмэн шувуут ХК-ийн Түмэн С1 төрлийн өндгийг 340 төгрөгөөр авч 450 төгрөгөөр үндэслэлгүйгээр өндөр үнээр зарж байна » Төр.мн

Түмэн шувуут ХК-ийн Түмэн С1 төрлийн өндгийг 340 төгрөгөөр авч 450 төгрөгөөр үндэслэлгүйгээр өндөр үнээр зарж байна

 
2020.11.23-ны өдөр хийсэн ажлыг дүгнэвэл: 
1. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 5 албан хаагчийн хамт 16 зах, 30 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад хяналт шалгалт хийсэн. 
2. Хүчит шонхор захад махны нийлүүлэлт 82,5 тн байна. 
3. Баянзүрх дүүргийн Шинэ сансар захад Мөн монгол сонгино 3500 төгрөг байсныг 3000 төгрөг болгон бууруулж зөрчлийг арилгуулсан. 
4. Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарын утсанд ирүүлсэн гомдлын дагуу 2020 оны 11 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах "Тайхар" хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт хийхэд Түмэн шувуут ХК-ийн Түмэн С1 төрлийн өндгийг 340 төгрөгөөр авч 450 төгрөгөөр үндэслэлгүйгээр өндөр үнээр зарж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу иргэн Б. Ундрахыг 2 сая төгрөгөөр торгосон.
5. Алтжин бөмбөгөрт хонины цул мах 10000 төгрөгөөр зарагдаж байсныг 9000 төгрөг болгож буулгасан, Содон бөмбөгөрт 9500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул махыг 9000 төгрөг болгож бууруулж зөрчлийг арилгуулсан. 
6. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны "Хоом ланд” хүнсний дэлгүүрийн үнэ хэвийн, нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүн үгүй, бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт хэвийн, халдвар хамгааллын дүрэм баримталж ажиллаж байв. Мөн тус дэлгүүр өндөгөө 420 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 400 төгрөгөөр буулгаж зөрчлийг арилгуулсан.
7. "Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цагийн байдлаар 115 утсанд 116, чатботод 24, дуут шуудангаар 100, Ибаримт апликэйшнээр 11 иргэн, нийт 251 иргэн хандсан. 
8. Дархан Уул аймагт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж ажилласан. Иргэнээс ирүүлсэн "Дархан-Уул аймгийн "Эрдэнэ-Уулын оргил” ХХК-ны хүнсний дэлгүүрээс авсан гэр бүл талх, Хаан зайдас, Эко амт бууз зэрэг хүнсний барааны хугацаа дууссан, үнэ нь өмнөхөөс нэмэгдсэн” гэсэн гомдлын дагуу шалгахад Шим талхан цехийн талх нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиалгаар ирсэн, хадгалах хугацаа 72 цаг, Хаан зайдас нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 220150 гэсэн паданаар таталт хийсэн,  хадгалах хугацаа 11 дүгээр сарын 21-нд дуусах, зориулалтын хөргөгчинд хадгалсан тэмдэглэлтэй, хөргөгчний температурыг хэмжиж тэмдэглэсэн байв. Эко амт бууз 2020 оны 11 дүгээр сарны 10-ны өдөр таталт хийсэн, шалгах үед дууссан байсан. Иргэний гомдол үндэслэлгүй, нотлогдохгүй байв. 
9. Иргэнээс ирүүлсэн "Дархан сумын 10 дугаар багийн 4а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Жин тан эмийн сангаас утлагын аппарат авсан ажиллахгүй байна буцаах гэсэн буцаахгүй байна” гэсэн  гомдлын дагуу шалгахад утлагын аппарат ажиллаж байсан, гэртээ 5 хоног байлгаж хэрэглэчихээд буцааж өгөх гэсэн, эмийн сангийн эрхлэгч О.Батнасан хэрэглэсэн барааг буцаах боломжгүй,  хэрэглэх зааврыг өгсөн. Буцаах үндэслэлгүй гэж хариуг өглөө.
10. Аймгийн Онцгой байдлын штабын 70377010 утсанд ирүүлсэн Хангай толгой ХХК-ний Булган тамир хүнсний дэлгүүрийн барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу шалгахад барааны үнийг нэмээгүй байна. 
11. Иргэний гомдлоор Дархан сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа Өлзий  төвийн махны худалдааны төвд жижиглэнгээр мах  авах гэсэн өгөхгүй бөөнөөр худалдаална гээд байна гомдлын дагуу шалгахад  үндэслэлгүй,  нотлогдохгүй байв. 
12. Хөх сувд дэлгүүр  өндөгийг 480 төгрөгөөр зарж байна гэсэн иргэний Facebook дээр гарсан мэдээллийн дагуу шалгахад Мөнх аялгуу ХХК-ниас компаниас  380 төгрөгөөр авсан байсан бөгөөд Мөнх-Аялгуу ХХК нь Хүнс Эксперс ХХК-ниас 380 төгрөгөөр авч  Хөх сувд дэлгүүрт 400 төгрөгөөр зарсан, Хөх сувд дэлгүүр 460 төгрөгөөр зарсан  байна. Шалгалт үргэлжилж  байна. 
13. Орхон аймгийн иргэдээс өнөөдрийн байдлаар 115 утсаар 1 гомдол, гар утсаар 5 гомдол, гаргасныг хүлээн авч, мэдээллийн мөрөөр тандалт хяналт шалгалтыг хийж,  Буянтхангай модны зах, Ингэт модны зах, Монгол шуудан, ДДШ салбар, Эрдэнэт ус ОНӨХК, Төрийн банк, Энэрэхзаяа эмийн сангуудад хяналт шалгалтыг зохион байгуулж,  үнэ, үйлчилгээтэй холбоотой 3 гомдлыг газар дээр нь засуулж иргэн Б-д 9 мянган төгрөгний буцаалт, иргэн Ө-д 10 мянган төгрөгний буцаалтыг тус тус хийлгэж, иргэн Э-гийн хүүхдийн мөнгөтэй холбоотой данс шилжүүлэх талаар гаргасан гомдлыг барагдуулж, тодорхой үүрэг даалгавруудыг холбогдох байгуулага, албан тушаалтнуудад  өгч, арга хэмжээг авч ажилласан. 
14. Томоохон зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүд 0 зогсолттой хаагдсан, Одоогоор АОК-оос гаргасан жагсалтын дагуу хүргэлтийн ажилд эм ханган нийлүүлэх төв, жагсаалтаар батлагдсан эмийн сан, хүнсний дэлгүүрүүд тодорхой хаягт хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж явуулж байна. 
15. Түлээний үнийг 350-380 мянган төгрөгөөр борлуулж байсан асуудлыг Баян-Өндөрр сум, БОАЖГ-тай хамтран АОК-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулалтын арга хэмжээг авч, хангалт, нийлүүлэлтийг сайжруулснаар өнөөдөр 1 портер түлээний модны үнийг 300 мянгад барьж бууруулж чадлаа.
16. Онцгой комиссын шуурхай штабтай ажил төрлийн холбоотой хамтран ажиллаж, хүнс, түлээ түлш, эмийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн эрхлэгчийн хаяг, нэр, холбоо барих нэгдсэн жагсаалтыг гаргуулан авч хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулан ажиллаж байна.
17. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүд хаагдсантай холбоотой үнийн судалгааг өнөөдрийн байдлаар авах боломжгүй байсан тул хүргэлтийн үйлчилгээний жагсаалтаар үнийн судалгааг хэрхэн авах талаар ХХААГ, ЭМГ-тай хамтран ажиллах асуудлыг хөндөж  жагсаалтын дагуу бараа бүтээгдэхүүний үнийг мэдээллийг ШӨХТГ-т ирүүлэхийг шаардаж ажиллахаа мэдэгдлээ.
18. Баянхонгор аймгийн төвийн эмийн сангийн эрхлэгч нартай тус аймгийн Засаг дарга уулзалт хийж эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээд байгаа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийг шийдвэрлэхээр болж, нэг удаагийн амны хаалтыг 250 төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэсэн байна. Тус аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ тогтвортой байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News