Нээлттэй өдөрлөгт оролцлоо » Төр.мн

Нээлттэй өдөрлөгт оролцлоо

 
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар болон төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, танилцуулах зорилготой Нээлттэй өдөрлөгт оролцлоо. Уг өдөрлөгийн үеэр  иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын явц болон цахим тендер хэрхэн явагддаг, оролцогч этгээдүүд хэрхэн цахим тендерт оролцох болон төрийн өмчийн бүртгэл, хяналтын явц, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн уг өдөрлөгт төрийн болон төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэт” ТӨҮГ, "МИАТ”,  "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, "Монгол шуудан”, "Мэдээлэд холбооны сүлжээ”, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, "Газрын тос боловсруулах үйлдвэр”, "ТОСК” зэрэг аж ахуйн нэгжүүд амжилттай оролцов.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News