“Буянт-ухаа спортын ордон” ТӨҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа » Төр.мн

“Буянт-ухаа спортын ордон” ТӨҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

 
Монгол Улсад БНХАУ-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих "Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, "Буянт-ухаа спортын ордон” ТӨҮГ-ын захирал Л.Эрхэмбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шуе Жюнь нар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын дотоод бүтцийн хэсэгчилсэн засвар үйлчилгээ, бэхэлгээ, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих, дотор болон гадна тохижилт, спортын ордны ойр орчимд авто зам шинээр тавих зэрэг ажлыг хийх юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News