Алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байдаг гэв » Төр.мн

Алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байдаг гэв

аЛТ зурган илэрцүүд 
Өнөөдрийн байдлаар манай улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байна.
Эдгээрээс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь, алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байна.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ, "Алтны уурхайн төслийн 2015-2017 оны уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлээс харахад үндсэн ордын хувьд 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч 4-5 аж ахуйн нэгж тухай жилдээ уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Шороон ордын хувьд дээрх хугацаанд 107-151 аж ахуйн нэгж олборлолт хийхээр уулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч 51-74 аж ахуйн нэгж нь гүйцэтгэлээ тайлагнасан байна. Аж ахуйн нэгжүүдийн тайлангаар алтны гүйцэтгэл алт тушаалтаас 2015-2017 онд жил бүр 1.05-1.6 тн-р дутуу байгаа бөгөөд алт олборлолтын тэнцлийн хөтлөлт зөв хийгддэг эсэхийг нягтлах шаардлага бий гэсэн дүгнэлт гаргажээ. 2017 оны гүйцэтгэлээс харахад 548 тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлэх ёстой атал 152 нь холбогдох баримт бичгийг ирүүлсэн байна.  Харин 160 нь үйл ажиллагаа явуулаагүй тухай "Х” төлөвлөгөө ирүүлсэн" гэдгийг онцлов.


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News