Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана » Төр.мн

Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана

 
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах зорилго бүхий УИХ-ын  зургаан ажлын хэсэг өнөөдөр хуралдана.
Тухайлбал, 10.00 цагт Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. Мөн 11.00 цагт Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдахаар товлосон байна.
Харин үдээс хойш буюу 14.00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн болон Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдах юм.
Даргаагаар нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдахаар товложээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News