“Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай танилцлаа » Төр.мн

“Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай танилцлаа

ЗТХЯ-ны харьяа байгууллагууд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Энд зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, яамны харьяа байгууллага, ААН-ийн ХАБЭА-н алба, зөвлөлийн дарга, гишүүд, инженер, ҮЭ-ийн холбооны төлөөлөл бүхий 17 газрынхан оролцож, "Эрдэнэт үйлдвэр”-ийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, бодлого, компанийн удирдлага болон нийт ажилтнуудын оролцоо, санхүүгийн болон нийгмийн хариуцлагын хүрээний зохион байгуулалттай танилцлаа.
Тодруулбал, тус үйлдвэр эрсдлээ хэрхэн удирдаж, аюулыг илрүүлж, мэдээлж, арилгаж байгаа, үүнд тавьж буй дотоод хяналт, ажилтнуудын оролцоотой танилцлаа. Ингэснээр тухайн ААН-үүд өөрийн байгууллага дээрээ харьцуулсан дүгнэлт хийж, шинэлэг санаа, шийдлийг гарган, хэрэгжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах аж.
ҮЭ болон ХАБЭА-н төлөөлөл мөн "Эрдэнэт” үйлдвэрийн автотээврийн цех, тээвэр логистик, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын байранд нь танилцаж ажилтнуудтай санал солилцлоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News