“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” Төсөл хэрэгжинэ » Төр.мн

“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” Төсөл хэрэгжинэ

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл”-ийн хүрээнд 2017-2018 онд барилгын салбарын 47 инженер, техникийн ажилчид ХБНГУ-д  сургалтад хамрагдаж, хамтын ажиллагаа улам бэхжиж байна. 
Энэ хүрээнд хоёр талаас шинэ төсөл эхлүүлэх санал гаргасны дагуу ГОУХАН-ийн төв оффисоос үнэлгээний баг ирж төр, хувийн хэвшлийн хамтарсан "developpp.de” хөтөлбөрийн хүрээнд "Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийг хэрэгжүүлэх саналыг боловсруулан ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас албан ёсоор батлаад байна.
"Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төсөл нь Монгол улсын барилгын салбарт мэргэжилтэй ажилтныг үйлдвэрлэл дээрх бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд чиглэх бөгөөд төслийн зохицуулагч төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам байх юм. 
Төслийн хувийн хэвшлийн түнш байгууллагаар ХБНГУ-ын "Папенбург Машиненбау” ХХК, "Хаас Фертигхаус” ХХК, Монгол Улсаас "Улаанбаатар БУК” ХК, "Эрэл групп” ХХК, "Шилэн хийц” ХХК, "Пирамид индастри” ХХК, "Норбру” ХХК, "Монгол базальт” ХК оролцох бөгөөд өнөөдөр талууд төслийн гэрээг үзэглэлээ. 
Төсөл гурван жилийн хугацаанд буюу 2019-2022 оны наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1’955’000 евротой тэнцэхүйц байна хэмээн төсөвлөжээ. 
Төсөл хэрэгжснээр ажлын байран дахь буюу үйлдвэрлэл дээрх модульчилсан мэргэжлийн богино хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хөтөлбөрийн дагуу сургалт явуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай de/e "чадамжийн төв”-үүдтэй үйл ажиллагааг уялдуулан тодорхой мэргэжлийн чиглэлээр сургалтын агуулгыг шинэчлэх, уг чадамжийн төвүүдээр болон бусад хэлбэрээр барилгын салбарын /ялангуяа эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн/ үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, материалыг сурталчлах мэдээлэл түгээх, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хүрээнд сургалтын шинэлэг үйл ажиллагааг дэмжин ажиллах нөхцөл бүрдэх юм. 
Төслийн албан ёсны нээлт болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөх семинарыг (герман болон монгол аж ахуйн нэгжүүдийг хамруулан) ирэх аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News