Цэргийн баг эх орондоо ирлээ » Төр.мн

Цэргийн баг эх орондоо ирлээ

 
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн цэргийн баг долоон сарын хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.
Тэдэнд "Хойд бүс"-ийн "Мармал" баазын шалган нэвтрүүлэх байруудын аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ мэргэжил, ур чадвар, сахилга, зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай биелүүлсэнд нь талархал илэрхийлж Монгол Улсын Төрийн дээд одон, медаль, Батлан хамгаалах салбарын медалиудаар шагналаа.
Арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АУГ-ын дарга, хурандаа С.Дашзэвэг болон цэргийн багийн ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны одон"-гоор цэргийн багийн захирагч, дэд хурандаа Н.Цэцэнхүү (311), "Цэргийн хүндэт медаль"-аар ахмад Э.Мөнхчимэг (110), "Энхийн төлөө медаль"-аар ахлагч Э.Бат-Эрдэнэ (011), дэд ахлагч П.Чулуунбаатар (013) нарын найман цэргийн алба хаагчийг, бусад бие бүрэлдэхүүнийг "Дайчин алдар ll, lll" медаль, "Эх орны төлөө ll, lll" хүндэт тэмдэг, "Афганистанд энхийн төлөө l, ll, lll" дурсгалын медалиар шагнаж урамшууллаа.
Тус цэргийн багт Зэвсэгт хүчний 37 ангийн 24 офицер, 96 ахлагч, зургаан эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News