БСШУС-ын сайд хөдөөгийн зарим сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцав » Төр.мн

БСШУС-ын сайд хөдөөгийн зарим сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцав

Ховд /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Нямочир,зөвлөх Б.Ганбат нарын хамт Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Буянт суманд ажиллаж, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, сумдын удирдлага багш ажилтнуудтай уулзлаа.

Тэд эхлээд Дөргөн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Соёлын төвийн барилгын ажилтай таницлаа. Тус барилгын ажил оройтсон шалтгаан нь тендэр сонгон шалгаруулалтын ажил хойшлогдсоноос өнгөрсөн есдүгээр сарын 17-нд яамтай гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулж эхэлсэн хоёр сарын хугацаанд соёлын төвийн барилгын суурь болон нэг давхрын каракас цутгаад байна.Салбарын сайд олон жилийн настай, стандартын дагуу барьж гүйцэтгэхийн тулд одоо ажлаа зогсоож, ирэх хавар богино хугацаанд чанартай барихыг гүйцэтгэгч компанид үүрэг болгов.

Дээрх суманд ажиллаж байгаа багш нар, боловсролын салбарт олонхи нь эмэгтэйчүүд ажилладаг, 25 жил ажиллаад тэтгэвэрт гарах, тэтгэврийн насыг уян хатан болгох саналыгсалбарын сайдадхэлж, багш нарын тэтгэвэр,тэтгэмжийн талаар асуулт тавьж байлаа.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа боловсролын багц хуулиудыг, хөдөлмөрийн тухай хуультай уялдуулж, тэтгэврийн насыг сонголттой болгох, багш нарын ажлын ачааллыг багасгах, сурах бичгийн агуулга чанарыг сайжруулах зэрэг өөрчлөлтийг хийхээр бид ажиллаж байна гэж хариуллаа.

Сайд Ц.Цогцолмаа Дөргөн сумын цэцэрлэгийн нэг ангид хүүхдийн тоглоом зөөлөн эдлэл өгч тохижуулах, сургуулийн химийн кабинетэд техникийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

Дараа нь Мянгад суманд шинээр баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж, тус сумын сургуулийн багш ажилтнуудтай уулзахад сургууль спорт заалгүй, 1975 онд баригдсан сургуулийн барилгад их засвар хэрэгтэй хэмээн танилцуулж байлаа.

Түүнчлэн тус аймгийн 17 сумын сургуулийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй, Сингапур мэргэжилтнүүдийн тусламжтайгаар мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн цахим кабинеттэй болгож байгаа ажээ.

Боловсролын салбарт цахим мэдээллийн систем нэвтрүүлж онлайн цахим орчин бүрдүүлж, 21 аймагтай зайны сургалт явуулж, 330 сумыг сүлжээнд холбох, цахим хурал хийх яамны өдөр тутмын мэдээллийг хүн бүхэн авах боломж бүрдүүлж байгааг сайд танилцууллаа.

 

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах

1 Сэтгэгдэл

  1. Edwina

    We are a gaggle of volunteers and opening a brand new scheme in our community.
    Your site offered us with valuable info to work on. You have performed an impressive process and our whole community shall be thankful to you.wholesale nba jerseyshttp://space-audiophile-dacs-forum.2358086.n4.nabble.com/Amazing-Nfl-Jers
    eys-Cheapest-Price-On-Line-td166.htmlhttp://fonyx.forumcrea.com/viewtopic.php?pi
    d=5041http://fifa11-tournaments.mojforum.si/fifa11-tournaments-post-120775.html

Next Post

News