Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-нд эхэлнэ » Төр.мн

Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-нд эхэлнэ

 
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-ны бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ.
Энэхүү шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой.
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ.
Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байх юм.
Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт, өмнөх онд төгссөн шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авч ирэх шаардлагатай.
2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтын шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм.
Монгол хээлбичгийн галгалтын босго онооны болзол хангаагүй шалгуулагчаас авах дахин шалгалтыг ирэх сарын 20-нд зохион байгуулахаар товложээ. Шалгалтын босго оноог  БСШУС-ын сайдын тушаалаар 400 байхаар тогтоосон юм.
Ж.Болор
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News