Аймгууд фургон автомашинаар хүч сэлбэв » Төр.мн

Аймгууд фургон автомашинаар хүч сэлбэв

 
Өнгөрсөн онд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 21 аймагт ажиллахдаа салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авсан юм. Орон нутгийнхан ажиллах орчин нөхцөл байдалтай холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдлын асуудал эн тэргүүнд хөндөгдсөн байна.
Иймд 21 аймгийн салбар спорт, урлагийн байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй болсон авто техник хэрэгслийг нь солих, унаажуулах ажлыг ийнхүү шийдвэрлэж нийт 45 фургон автомашиныг өчигдөр аймгуудад хуваарилан өгчээ.
Эх сурвалж: БСШУСЯ

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News