Д.НЯМХҮҮ: 23 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна » Төр.мн

Д.НЯМХҮҮ: 23 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна

 
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 6.259.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  371.000  нас барж, 2.8 сая хүн эдгэрч гарсан бол  3 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.000 хүн халдвар авч 1000 гаруй хүн нас бараад байна. 
АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 23.500 гаруй хүн шинээр өвчилж, 915 нас баралт бүртгэгдсэн бол Бразил улсад 16 мянга гаруй тохиолдол шинээр бзртгэгдэж, 480 нас баралт бүртгэгдсэнээр нийт эндэгдэл 29 мянга гаруй болжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "23 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй , 8-16 насны таван хүүхэд, жирэмсэн эмэгтэй 3, хавдарын өвчлөлтэй хүн байна. 8-65 насны хүмүүс байгаа бөгөөд дийлэнх нь залуу хүмүүс, эдгэрэлтийн хувьд ч залуу хүмүүс ихэнх хувийг эзэлж байгаа" гэв.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News