Д.Нарангэрэл: Судлаачид 1.7 тэрбум хүн өвчилнө гэж үзжээ » Төр.мн

Д.Нарангэрэл: Судлаачид 1.7 тэрбум хүн өвчилнө гэж үзжээ

 
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр   тус аямны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас бараад байна. АНУ, Англи, БНХАУ-ын судлаачид дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум хүн Covid-19-ийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, гэртээ байх, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь халдварын эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Монгол Улсын хувьд ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмж ирж байна” гэсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News