Д.Нарангэрэл:Тав хоногт нэг сая хүн өвчилж байна » Төр.мн

Д.Нарангэрэл:Тав хоногт нэг сая хүн өвчилж байна


Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 12 сая 142 мянган хүн өвчилж, 550 мянган хүн нас бараад байна. Гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилдөг байсан бол одоо тав хоногт нэг сая хүн өвчилж байна.
Одоогоор 6.9 сая хүн эдгэсэн байна. Сүүлийн 24 цагт АНУ-д 50 мянга, Бразилд 44 мянга, Энэтхэгт 25 мянган хүн өвчилсөн байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6562 хүн шинээр өвчилж, 172 нас барсан байна. Хил залгаа Тува, Буриад, Читад 35-70 хүнээр халдвар нэмэгдлээ.
Манайд өчигдөр 261 иргэнийг Сөүлээс авчирсан, өчигдөр 89 хүн ажиглалтаас гарч, 88 хүн ажиглалтад орсон. Одоогоор 2996 хүн ажиглалтад байна. Мөн шуурхай 119 дугаарын утсанд 128 , шуурхай аппликейшнд нэг дуудлага ирж мэдээлэл авсан. Иргэдээс ирж буй санал хүсэлтийн дийлэнх нь хүмүүс назгайрч маск зүүхгүй байгаа талаарх мэдээлэл байна. Өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед анхаарлаа сулруулж болохгүй” гэж мэдээлэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News