Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ЕАБХАБ-ын бага хуралд оролцов » Төр.мн

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ЕАБХАБ-ын бага хуралд оролцов

 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ашхабат хотноо зохион байгуулж буй "Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй уялдаж буй боломжит шалтгаан” сэдэвт өндөр түвшний бүс нутгийн бага хуралд оролцов.
Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, улс хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхдээ олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэх, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар үг хэллээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байгаа бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр манай улстай хамтран ажиллаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News