Цаазаар авах ялыг халах өндөр түвшний хурал боллоо » Төр.мн

Цаазаар авах ялыг халах өндөр түвшний хурал боллоо

 
Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр буюу энэ сарын 02-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойн өндөр түвшний хурал зохион байгууллаа.
Хурлын нээлтэд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет үг хэллээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколын төслийг боловсруулсан М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын багийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо.
Уг хурал нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд шинээр орнууд нэгтгэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалах зорилготой юм. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалдаг тул үүнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Уг протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг халжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News