Монгол, Испанийн байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ » Төр.мн

Монгол, Испанийн байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаел Дескалларыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Дескаллар "Интерном” номын дэлгүүртэй хамтран монгол хэлнээ хөрвүүлэгдэж уншигчдын гар дээр очиход бэлэн болсон "Испанийн өгүүллэг, тууж” номын нээлтийн ажиллагаанд оролцох гэж буйдаа баяртай буйгаа илэрхийлэв.
Тэрээр Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, тогтортой хөгжил, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ГХЯ-ны зөвлөлдөх уулзалтыг Мадрид хотноо зохион байгуулах, оюутан залууст испани хэл суралцах боломж бүрдүүлэх зэрэг хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав.
Дэд сайд Б.Батцэцэг  Элчин сайдын дээрх санал, санаачлагуудыг хүлээн аьч, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News