Монголын хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэх төсөл танилцуулав » Төр.мн

Монголын хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэх төсөл танилцуулав

 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Асано Кацухитог хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр, Асано Кацухито Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийнхээ талаар танилцуулав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлээд, Монголын мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Мөн уулзалтын үеэр Асано Кацухито Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн мэндчилгээг уламжлав.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News