Олон улсын морин поло тэмцээний үеэр монгол адууны соёлыг сурталчлав » Төр.мн

Олон улсын морин поло тэмцээний үеэр монгол адууны соёлыг сурталчлав

Энэ сарын 25-ны өдөр Швейцар Улсын Женев хотноо болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин полоны аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчилжээ.
Уг тэмцээн 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцсон байна.
Тэмцээнийг Швейцарын бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд тэд монгол гэрт зочилж, монголчуудын адуу маллах өв соёлтой танилцжээ. Ялангуяа, Монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татсан аж.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News