Лаосын Засгийн газрын тэтгэлгээр 20 оюутан сурч байна » Төр.мн

Лаосын Засгийн газрын тэтгэлгээр 20 оюутан сурч байна

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж буй ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхлаа.
Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг онцоллоо.
Сайд Салөмсай Гуммасид хоёр улсын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж байгааг онцлоод Монгол Улсад айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Манай улсын Засгийн газрын тэтгэлгээр эдүгээ 45 лаос оюутан Монголд суралцаж байгаа бол Лаос Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай 20 гаруй оюутан тус улсад боловсрол эзэмшиж байна. Харин 2018 онд Монгол Улсын Засгийн газраас Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 1050 хонь өгсөн нь эдүгээ 1400 болон өсөж, лаос нутагт идээшиж байгаа нь хоёр орны найрамдлын шинэ бэлгэ тэмдэг болж байгааг Лаосын Гадаад хэргийн сайд онцоллоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News