ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Нашида Саттарыг хүлээн авч уулзлаа » Төр.мн

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Нашида Саттарыг хүлээн авч уулзлаа

 
Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн "Унаган байгалийг тогтворжуулах” төслийн  суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттарыг ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле хүлээн авч уулзав. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, мэргэжилтэн Н.Сарандагина, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ч.Долгорсүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Золжаргал нар оролцлоо.
Тус уулзалтын эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Унаган байгалийг тогтворжуулах” төслийн  суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар "Монгол Улсын  хөдөө аж ахуй,  хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах саналтай буйгаа илэрхийлээд, сүү, сүүн бүтээгдэхүүний өртгийг сүлжээг сайжруулах, ноолуурын тогтвортой платформыг бий болгох зорилготой хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг танилцуулсан юм.  Тус төслийн хүрээнд "Сүү, сүүн бүтээгдэхүүний өртгийг сайжруулах” төсөл нь ямаа,  тэмээ, сарлагын сүүний гарцыг сайжруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдэх, амьжиргаа дээшлүүлэх зорилготой юм. Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, дэлхий нийтийн хамарсан "Ковид 19” цар тахлын үед зах зээлээ хамгаалахад төслийн гол зорилго оршиж байна” гэдгийг хэлж байсан юм.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд "Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж байна. Мөн "Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой” гэдгийг тэрээр онцолсон юм.
Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед эрчимжүүлэн хэрэгжүүлж буй талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд мэдээлэл өгсөн юм. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон ноолууран бүтээгдэхүүний нэмүү өртгийг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллахаар тогтлоо.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News