Сумдын мал эмнэлэгт мотоцикл олгов » Төр.мн

Сумдын мал эмнэлэгт мотоцикл олгов

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас Увс аймгийн 19 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, техник хэрэгсэл олгожээ. Эдгээрийг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Мал эмнэлгийн газрын дарга М.Алтанцэцэг нар сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч нарт өнөөдөр гардуулан өгсөн байна.
Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумдын мал эмнэлгийн тасгуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор ийнхүү техник хэрэгсэл, материаллаг баазаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News