АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ » Төр.мн

АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Лууг өчигдөр буюу долоодугаар сарын 31-нд хүлээн авч уулзлаа.
Дэд хурандаа Филип Шуан Луу нь 2019 оны долоодугаар сараас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын ахлах ажилтан болон Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байна.
Уулзалтын эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд АНУ-ын ЭСЯ, Батлан хамгаалахын атташегийн газар болон Батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлтэс нягт хамтран ажилладагт талархал илэрхийллээ. Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Батлан хамгаалахын атташегийн газрын харилцаа, хамтын ажиллагааны томоохон жишээ нь "Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль юм. "Говийн чоно” дасгал сургуулийн цар хүрээ, арга хэмжээ, оролцогчдын тоо жил бүр өсөн нэмэгдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News