Автомашины хог хаягдалаас үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах талаар хэлэлцлээ » Төр.мн

Автомашины хог хаягдалаас үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах талаар хэлэлцлээ

 

Автотээврийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл өссөөр байна.

 

Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл бий бөгөөд тэдгээрээс үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, түүнээс хаягдаж буй хог болох дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн зэрэг нь агаар болон хөрсний бохирдлыг ихээр бүрдүүлж байгаа юм.


Иймд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийн судалгаа хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн хөгжлийн яамнаас "Ашиглалтаас хасагдсан автомашины хог хаягдал-цаашид авах арга хэмжээ" сэдвийн хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Аюултай хог хаягдлын үндэсний холбоо, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

 

 

2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 970 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 20 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 30 хувийг эзэлж байна. Жилд дунджаар 3800 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаа бол агаарын бохирдлын 10 орчим хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоосон байдаг.

 

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь л жил бүр автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагддаг бол харин үлдсэн 35 орчим хувь нь улсын бүртгэлээс хасагдаагүйч ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл байдаг байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News