Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна » Төр.мн

Ухнаа Хүрэлсүх

Монгол улсын ерөнхий сайд


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулЬ
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.  
Ерөнхий сайд,
-Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан макро эдийн засгийн зорилтууд, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтуудаа бизнес эрхлэгчид та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Манай орны зээлжих зэрэглэл сайжирч 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэе.

Өнгөрөгч 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8,6 хувьд хүрч сүүлийн 5 жилийн дээд түвшинд хүрлээ. Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд цохон тэмдэглэж, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн орлогын нийт хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад  96 хувьтай байгаа нь 2015 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП-100 аж ахуйн нэгжүүд 2018 онд төлсөн татварын хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 29 хувиар өсч, Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувь болж байна. Эдгээр ТОП аж ахуйн нэгжүүдийн олгосон ажлын байрны тоо нийт ажил олголтын 6,6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос өсчээ.
Энэ мэт өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдийг ирэх жилүүдэд улам бүр бататган, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг хадгалсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын 2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлууд, нийт ажилтан, албан хаагчид  Та бүхний ажил үйлсэд улам өндөр амжилт хүсэн ерөөе гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post