Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцоно » Төр.мн

Ухнаа Хүрэлсүх

Монгол улсын ерөнхий сайд


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулЬ
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцоно

 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо энэ сарын 22-23-нд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно гэж Монгол Улсын Гадаад харилцааны яам өнөөдөр мэдээлэв. 
Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид оролцохоор төлөвлөж байна.
Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор, Монгол Улс гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд дээд ач холбогдол өгч байгаагаа нотлох юм.
Ташрамд дурдахад, Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж ууган хүү, хунтайж Нарүхито залгамжилсан юм. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд байгаагүй гэж тухайн үед Японы "NHК" суваг мэдээлж байжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post