Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав » Төр.мн

Ухнаа Хүрэлсүх

Монгол улсын ерөнхий сайд


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулЬ
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг өнөөдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголыг сайн мэддэг Япон Улсын шилдэг дипломатч манай улсад томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор Хэйсэйгийн эринд манай хоёр улс маш богино хугацаанд Стратегийн түншлэлийн өндөр түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа  хүргэж чадсаныг дурдаад, Рэйвагийн эринд энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа нотлов. 
Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монгол орны орчин үеийн хөгжлийг бүх талаар дэмжиж, ямагт туслалцаа үзүүлж ирсэнд бид талархалтай ханддаг. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц олон төсөл хэрэгжсэнд баяртай байгаагаа  илэрхийлэв.
Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хоёр дахь эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төрж байна гэв. Элчин сайд Х.Кобаяши хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гээд 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал нь нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд залах төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцсонд талархал илэрхийлээд, цаашид хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Японы зах зээлд чиглэсэн Монголын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Montsame.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post