Нүүр / Нийгэм / Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай

Нийгэм

  • 0
  • 329

Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай

Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай

\"\" 
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэддээ наадмын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ,
Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна. 
Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно.
Эрхэм иргэд ээ,
Улсын Их Хурлын сонгууль 8 дахь удаагаа болж, Та бүхэн маань Үндсэн хуулиар олгосон засаглах эрхээ эдэлж, шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдлаа.
Ард олон Та бүхнийхээ итгэлийг өвөрлөсөн Их Хурал шударга ёсыг тогтоох, төрөө цэгцлэх, нийгмээ эрүүлжүүлэх, хуулийг дээдлэх өөрчлөлт шинэчлэлийг удирдан манлайлах итгэл дүүрэн байна.
Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн ойгоо зуун шинэчлэлийн зорилт хэрэгжүүлсэн амжилтаар угтахаар бид төлөвлөж байгаа. Эдгээр зорилтууд нь шударга ёс, хариуцлага сахилга ердийн хэм хэмжээ болсон, зөвхөн хууль засагладаг, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд нь эх орныхоо, баялгийнхаа эзэн нь байж, эрх чөлөө, тэгш эрхтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад чиглэх болно.
Үр дүнд нь Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай. Энэ эрхэм зорилтыг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал ард түмэн Та нартайгаа хамтран хэрэгжүүлэх болно.
Бурууг засах, зөвийг зорих чин хүсэл монгол хүн бүрт бий. Үүний төлөө хүчээ нэгтгэх эрмэлзлээр ч дүүрэн байгаа. Энэ шинэ эрчим, эрчит давалгааг бид мэдэрч байна. Тиймээс Та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах нь нэр төрийн хэрэг, хүндэт үүрэг билээ.
Сайн цаг, сайхан ирээдүй холгүй, ойрхон бий. Түүнд хүрэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баярын энэ өдөр нийт монголчууддаа хандан уриалъя.
Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь элгээрээ энх амгалан байж, дэлгэр сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
2020 оны 7-р сарын10
Улаанбаатар хот.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ 158.5 сая төгрөгөөр "ХАЛУУН УС"-ны газар барих гэнэ

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

Г.ХОНГОР: Үндсэн хуульд АГААРЫН ОРОН ЗАЙГАА өмчлөх асуудлыг тусгах шаардлагатай

П.Орхон, Э.Дэлгэрмаа нар Бишкект финалдаж, С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

ЦЕГ: Таван настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

М.Ганхөлөг: "Үүлэнгөү" ХХК-ийн мах шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг нь батлагдсан

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

Дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урсжээ

Маргааш нийтийн тээврийн автобусны 40 чиглэлд өөрчлөлт орно

Согтуу залуус өндрөөс унах гэж байсныг аварчээ

Ч.Хүрэлбаатарын ЭЗХЯ Хөнгөн үйлдвэрийг судлахад 150 САЯ төгрөг зарцуулна

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

"Japan Airlines" авиа компаин Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэнэ

Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцав

Таван настай хүүг хойд эцэг нь зоджээ

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 23 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр 335 хүүхэд төөрчээ

"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу маргааш 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа

Улаанбаатар хотод +18 градус дулаан

"Ах эгч нартаа баярлалаа"

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

3x3 эрэгтэй шигшээ баг унгарыг 21:19 харьцаатайгаар хожлоо

Сайн дурын 100 ажилтан хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгч байна

“Эрүүл Монгол Хүн” үндэсний фестиваль болов

Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах боомтууд

Хүүхдийн баярын өдрөөр зарим чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд