Нүүр / Нийгэм / Улсын их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв

Нийгэм

  • 0
  • 771

Улсын их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв

Улсын их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв

\"\"
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын хамт олонд мэндчилгээ хүргүүлэв.
Уг мэндчилгээнд \"Монгол Улсад Авлигатай тэмцэх бие даасан байгууллага үүсэн байгуулагдсаны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Арван дөрвөн жилийн өмнө Авлигатай тэмцэх газрыг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн нь авлигын эсрэг тууштай тэмцэх, улмаар авлигын аливаа илрэлийг таслан зогсоох дэлхий нийтийн эрмэлзлэлтэй Монгол Улсын төр, засаг, түмэн олон хүсэл зориг нэгтэй байгаагийн илэрхийлэл болсон билээ.
Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл болох авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг нийт нийгэм, ард олны дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар өнгөрсөн хугацаанд ихээхэн хүчин чармайлт тавьж, чамгүй амжилтад хүрснийг энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.
Авлигын хохирлыг ард түмэн төлдөг, Авлигын төлөөсөнд улс үндэстэн улс үндэстэн ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ бүдгэрүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө тэмцэж буй ариун үйл хэрэг юм. Энэ \"ариун дайн”-д ялагдаж болохгүй.
\"Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын индексээр манай улс сүүлийн жилүүдэд эзлэх байраа урагшлуулсаар байгаа. Гэхдээ Монгол Улсад авлига үнэхээр хумигдаж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож байгаа юу гэвэл \"Тийм” гэж хэлэх нь эртэднэ.
Авлига манай орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц таагүй хүчин зүйл болж, улс төрийн авлигын түвшин буурахгүй, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээр байна. Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа улам чухал, илүү нарийн төвөгтэй болж байгаагийн илэрхийлэл юм.
Монгол Улсын Их Хурал 2005 онд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг, 2006 оны долдугаар сард Авлигын эсрэг хуулийг, 2016 оны аравдугаар сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон төрийн байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдлын талаарх хуулийн зохицуулалтыг өөрчлөх зэрэг чиглэлээр үр дүнтэй, бодит алхам хийхийг манай парламент зорьж байна.
Төрийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй, албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байх ёстой. Төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулж, зөвшөөрөл лицензийн тоог бууруулах, бүх төрлийн худалдан авалтад тавих хөндлөнгийн хяналтыг хүчтэй болгох, авлигачдын хүсэл сонирхлыг хууль тогтоох үйл ажиллагаанд шургалуулахгүй байх зэрэгт хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал цаашид ч онцгой анхаарах болно.
Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгэм, хөгжлийг тэтгэсэн эдийн засгийг  цогцлоох шинэчлэлийн зорилт маань Та бүхний идэвхтэй оролцоотойгоор үр дүнд хүрч, Монгол Улсад хуулийн засаглал, эрүүл нийгэм төлөвшин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна. Авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөөх эрхэм үйлсэд их амжилт олохыг Танай хамт олонд хүсэн ерөөе.
Авлигаас ангижирсан, хөгжин дэвшсэн Монгол Улс, сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэжээ.
\"\"\"\"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ 158.5 сая төгрөгөөр "ХАЛУУН УС"-ны газар барих гэнэ

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

Г.ХОНГОР: Үндсэн хуульд АГААРЫН ОРОН ЗАЙГАА өмчлөх асуудлыг тусгах шаардлагатай

П.Орхон, Э.Дэлгэрмаа нар Бишкект финалдаж, С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

ЦЕГ: Таван настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

М.Ганхөлөг: "Үүлэнгөү" ХХК-ийн мах шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг нь батлагдсан

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

Дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урсжээ

Маргааш нийтийн тээврийн автобусны 40 чиглэлд өөрчлөлт орно

Согтуу залуус өндрөөс унах гэж байсныг аварчээ

Ч.Хүрэлбаатарын ЭЗХЯ Хөнгөн үйлдвэрийг судлахад 150 САЯ төгрөг зарцуулна

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

"Japan Airlines" авиа компаин Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэнэ

Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцав

Таван настай хүүг хойд эцэг нь зоджээ

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 23 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр 335 хүүхэд төөрчээ

"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу маргааш 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа

Улаанбаатар хотод +18 градус дулаан

"Ах эгч нартаа баярлалаа"

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

3x3 эрэгтэй шигшээ баг унгарыг 21:19 харьцаатайгаар хожлоо

Сайн дурын 100 ажилтан хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгч байна

“Эрүүл Монгол Хүн” үндэсний фестиваль болов

Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах боомтууд

Хүүхдийн баярын өдрөөр зарим чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд