Нүүр / Улсын Их Хурал / Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурал

  • 0
  • 327

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв

 \"\"
Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг өнөөдөр (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлалцах түүхэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан Улсын Бага Хурлын 20 гаруй гишүүн уулзалтад хүрэлцэн ирсэн юм.  
\"\"
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүдэд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд \"Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Улс орны цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг ирэх 11 дүгээр сард тэмдэглэхээр төлөвлөж байна. Улмаар ирэх жил болох Ардын хувьсгалын 100 жилийн ой хүртэлх нэг жилийн хугацаанд энэхүү ойн хүрээнд парламентын засаглал, Үндсэн хуулиа сурталчлах, иргэд олон нийт, өсвөр залуу үеийнхэнд парламентын боловсрол олгох ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар Улсын Их Хурлын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
Байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжлийн түүх, төлөвшил төгөлдөржилт, парламентын засаглалын ач холбогдол, түүнийг улам боловсронгуй болгох арга замын талаар ирэх 11 дүгээр сард эрдэм шинжилгээний бага хурал, Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн Үндсэн хуулиа сурталчлах ажлыг өргөн хүрээнд өрнүүлэхээр өчигдрөөс эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэж эхлээд байна.
\"\"
Түүнчлэн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад парламентын боловсрол олгох сургалтын агуулгыг боловсруулж бэлтгэх, цахим засаглал, Е-парламентыг хөгжүүлж хууль тогтоох үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зэргээр парламентын засаглалын ач холбогдлыг таниулж сурталчлах, олон түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхэнд Улсын Бага Хурлын болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоо, үнэтэй сургамж зөвлөгөө, бүтээлч санаачилга чухал байна” гэдгийг онцлов.
Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээний нэг юм гэдгийг Улсын Их Хурлын дарга дурдаад тэдний санал бодлыг сонссон юм.
Уулзалтад оролцогчдыг төлөөлж Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга асан Монгол Улсын гавьат эдийн засагч Д.Дэмбэрэл, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан, Улсын Бага Хурлын гишүүн асан Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Сампилноров нар ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ, Улсын Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо хэлэв.     
\"\"
ТОДРУУЛГА: Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан \"БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан билээ. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.
Улсын Бага Хурал нь бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, Ардын Их Хурлаас шууд нэр дэвшүүлэн сонгожээ. Харин 50 гишүүний тухайд Ардын Их Хурлын сонгуулиар сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудлыг хувь тэнцүүлэн (5 хувийн саналд 1 суудал) хуваарилж, намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгожээ.
Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ 158.5 сая төгрөгөөр "ХАЛУУН УС"-ны газар барих гэнэ

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

Г.ХОНГОР: Үндсэн хуульд АГААРЫН ОРОН ЗАЙГАА өмчлөх асуудлыг тусгах шаардлагатай

П.Орхон, Э.Дэлгэрмаа нар Бишкект финалдаж, С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

ЦЕГ: Таван настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

М.Ганхөлөг: "Үүлэнгөү" ХХК-ийн мах шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг нь батлагдсан

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

Дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урсжээ

Маргааш нийтийн тээврийн автобусны 40 чиглэлд өөрчлөлт орно

Согтуу залуус өндрөөс унах гэж байсныг аварчээ

Ч.Хүрэлбаатарын ЭЗХЯ Хөнгөн үйлдвэрийг судлахад 150 САЯ төгрөг зарцуулна

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

"Japan Airlines" авиа компаин Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэнэ

Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцав

Таван настай хүүг хойд эцэг нь зоджээ

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 23 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр 335 хүүхэд төөрчээ

"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу маргааш 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа

Улаанбаатар хотод +18 градус дулаан

"Ах эгч нартаа баярлалаа"

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

3x3 эрэгтэй шигшээ баг унгарыг 21:19 харьцаатайгаар хожлоо

Сайн дурын 100 ажилтан хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгч байна

“Эрүүл Монгол Хүн” үндэсний фестиваль болов

Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах боомтууд

Хүүхдийн баярын өдрөөр зарим чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд