ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн бүлгийн дарга, хошууч Андрю Адамстай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Аляскийн армийн Үндэсний гвардын иргэний дэмжих бүлэгтэй хими, биологи, цацраг, цөм, тэсэрч дэлбэрэх бодисын чиглэлээр хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
Иргэн цэргийн дэмжих бүлэг нь төрийн байгууллагуудыг дотоодын хими, биологи, радиологи, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой аюул, түүнийг таньж илрүүлэх, холбогдох үр дагаварыг үнэлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
