Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

    Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүй, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тус төслийн гурван байршилд ажиллалаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн төмөр замын зоорь, Нарны зам - Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд бүтээн байгуулалт хийх бөгөөд эхний гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байгаа. Харин дөрөвдүгээр байршил буюу Нарны зам - Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна. Мөн төслийн явцад газар чөлөөлөлттэй холбоотой ажил удаашралтай асуудлууд байсан ч өнөөдрийн байдлаар шийдэгдэж, ажлыг урагштай явуулах боломж бүрдсэн. Энэ хүрээнд тухайн байршлуудад бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхтэй танилцаж, газар дээр нь ажиллаж байна” гэв.

 

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “2022 оноос эхлэн дөрвөн байршилд нүхэн гарц барих төсөл хэрэгжиж эхэлсэн.

Үүнээс нэгдүгээр байршлын гол болон туслах замын хөдөлгөөнийг 2024 онд нээсэн. Явган хүний гарцыг анх нүхэн гарц хэлбэрээр 11 метрийн урттайгаар төлөвлөсөн. Гэвч тухайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас өгсөн саналын дагуу гүүрэн гарц болгон өөрчилж, төмөр зам болон авто зам дээгүүр дамжин өнгөрөх 90 метрийн урттай гүүрэн гарц барих зураг төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хүрээнд гүйцэтгэгч “Нью Синдикат” ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна. Гүүрэн гарц барих ажлыг ирэх тавдугаар сарын 15-ны өдөр дуусгаж, явган хүний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Мөн тохижилтын ажлуудыг хийнэ. Харин төслийн хоёрдугаар байршил Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 2 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны 9 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлж, хүйтний улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсолт хийгээд байна. Тус нүхэн гарцыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна.

Гуравдугаар байршил болох “Хермес" төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан.

Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай. 2026 оны II улирлаас авто замын барилгын ажлыг эхлүүлж, мөн наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.

    Мөн нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр барилгын ажлыг технологийн горим алдагдуулахгүй гүйцэтгэх, өвлийн улиралд ч бэлтгэл ажлыг хангалттай хангах, төлөвлөгөөт хуваарийн дагуу ажлаа эхлүүлэхэд бэлэн байх, ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулж, зорчих хөдөлгөөнийг нээх чиглэлээр үүрэг өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал

    "СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

    2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв

    Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ

    Б.ДАШПҮРЭВ: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлнэ

    Г.ДАМДИННЯМ: Ашигт малтмалын тухай хуулийн 50 хувьд өөрчлөлт орно

    Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа

    Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "минимал дээл" шоу боллоо

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

    Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Г.Занданшатар: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг Өмнөговийн хилийн бүсэд ажиллуулна

    Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

    "Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжлаа

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

    Г.Занданшатар: Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

    “Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна

    Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

    Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо

    СЭЗИС сэтгүүлч нарт зориулсан "Эдийн засаг, санхүүгийн сургалт"-аа дөрөв дэх удаагаа зохион байгууллаа

    2025 онд авлигын гэмт хэргийг шалгах явцад 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээг хязгаарлажээ

    УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой