2025 оны 2-р сард улаанбурхан өвчний анхны тохиолдлууд бүртгэгдсэн ч шаардлагатай хариу арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүйгээс болж 2025 оны 6-р сард өвчний дэгдэлт үүссэн. Дэгдэлтийг хяналтдаа авахын тулд Засгийн газраас нийт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан.
Улаанбаатар хотод улаанбурхан өвчлөл өндөр түвшинд байна. Хэнтий болон Дорнод аймагт халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
“Өвчнийг урьдчилан сэргийлэхийн тулд халдварт болон халдварт бус өвчний тогтолцоог бүхэлд нь шинэчилж сайжруулах шаардлагатай.”
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Вакцинжуулалтын хамралт буурсан нь дэгдэлтийн гол шалтгаан болж байгаа тул вакцинжуулалтад заавал хамрагдах нь нэн чухал байна.
Цагаан сарын үеэр иргэдийн хөдөлгөөн эрс ихэсдэг тул халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Иймээс:
• Дархлаажуулалт, ялангуяа хүүхдийн вакциныг хугацаанд нь хийлгэх
• Өвчтэй үед золгохгүй байх
• Олон хүнтэй газраар явахгүй байх
зөвлөмжүүдийг анхаарах шаардлагатай.
Мөн 3-р сараас Улаанбаатарт томуу, томуу төст вирусийн дэгдэлтийн үе эхэлдэг тул улаанбурхан өвчний эрсдэлтэй давхцаж болзошгүй гэв/
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Улаанбурхан өвчний тархалт, урьдчилан сэргийлэлт
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC

