Нүүр / Спорт / Б.Энхбат: Олимпын төрөлд бодибилдинг, фитнесс багтвал эх орноо төлөөлөн оролцоно

Спорт

  • 0
  • 710

Б.Энхбат: Олимпын төрөлд бодибилдинг, фитнесс багтвал эх орноо төлөөлөн оролцоно

Б.Энхбат: Олимпын төрөлд бодибилдинг, фитнесс багтвал эх орноо төлөөлөн оролцоно

\"\" 
Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болсон \"IFBB Arnold Classic Africa” бодибилдинг, фитнессийн тэмцээний \"Mister fitness” ангиллын аваргын алтан медалийн эзэн болсон олон улсын хэмжээний мастер Б.Энхбаттай ярилцлаа. Уг тэмцээнд мэргэжлийн тамирчид оролцдог бөгөөд Монголын тамирчдаас \"Mister fitness” ангиллын анхны алтан медалийг Б.ЭНХБАТ эх орондоо авч ирсэн юм. 
-Мэргэжлийн тамирчидтай өрсөлдөж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Бодибилдингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна. Спортын салбарт хөл тавихдаа анхнаасаа л бодибилдингээр хичээллэсэн үү?  
-Баярлалаа. Юуны өмнө \"Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би анх жүдогоор хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн. \"Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2014 онд самбо жүдогийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш фитнессийн багшаар ажиллаж, тамирчид бэлтгээд өдий хүрлээ.
Бодибилдингээр тууштай хичээллээд дөрвөн жил болсон байна. Анх 2016 онд бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Дараагийн жил нь энэ амжилтаа бататгахын зэрэгцээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
2018 онд Зүүн болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ жилийн олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ. \"IFBB Arnold Classic Africa” нь томоохон тэмцээнд тооцогддог. Тив болгонд зохион байгуулдаг, мэргэжлийн тамирчид оролцдогоороо онцлогтой. Энэ тэмцээний бодибилдингийн ангилалд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж түрүүлж байсан. Миний хувьд уг тэмцээний \"Mister fitness” ангилалд түрүүлсэн Монголын анхны тамирчин болж байна. 
-Арнольд Шварценеггерийн нэрэмжит энэхүү олон улсын тэмцээн бусдаас юугаараа онцлогтой вэ? 
-Би энэ тэмцээнд оролцохын тулд олон нугаралт хийж сурах шаардлагатай болсон. Акробатаар давхар хичээллэсэн. Мэргэжлийн гимнастикийн тамирчны хэмжээнд хүртэл хичээллэхийн тулд маш шаргуу хичээллэсэн. Над шиг бөхийн суурьтай хүний хувьд амаргүй даваа байсан ч чадсан. Цаг хугацаа, хөдөлмөр, уйгагүй хичээж зүтгэсний үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ ангилалд өрсөлдөж байгаа тамирчид голдуу мэргэжлийн гимнастикчид шиг чадвартай байдаг. Тамирчид нэг минут 30 секундэд бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүлж, үнэлгээ авдаг. Үзүүлбэрт зайлшгүй багтах ёстой тёхник гэж бий. Жишээлбэл, эргэлт, тэнцвэр гэх мэт. сжэ оүхнииг үзүүлбэртээ багтааж чадвал шүүгчдээс өндөр оноо авна. 
-Тэгвэл таны оролцсон ангилалд гимнастикаар хичээллэж байгаа залуус оролцох боломжтой гэсэн үг үү? 
-Гимнастик олимпын төрөлд байдаг ч Монголд төдийлөн хөгжөөгүй. Олон хүн хичээллэдэггүй. Түүнээс биш гимнастикаар хичээллэдэг залуус фитнесс ангилалд өрсөлдөх боломжтой. Гэхдээ манайхан мөр, гарны дасгалдаа анхаараад хөлний дасгалаа хийдэггүй. Үүнээс шалтгаалан хөлний булчингийн хөгжил тааруу байдаг талтай. Энэ тухайд анхаарч чадвал залууст над шиг амжилт гаргах бүрэн боломжтой. 
-Йоханнесбург рүү танаас гадна манай нэг эмэгтэй тамирчин явж, тэмцээнд амжилттай оролцсон. Тэр тамирчны талаар та мэдээлэл өгөөч? 
-Би шавьтайгаа явсан юм. Энэ удаагийнх түүний хувьд олон улсын анхны тэмцээн нь байлаа. \"Junior bikini” ангилалд оролцсон шавь маань энэ жил 17 настай. 
-Та хоёрт тэмцээний үеэр хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байв. Бусад улс орны тамирчид бүтэн багаараа оролцдог юм билээ? 
-Ер нь гадаадын тамирчдыг хараад цагаахан атаархал төрдөг. Хувцсаа жигдрүүлэхээс эхлээд байр, хоолны зардлыг нь улс орноос нь гаргаад өгчихдөг болохоор тэдэнд тэмцээнд бэлтгэхээс өөр санаа зовох зүйл байдаггүй. Бид бүх зардлаа өөрсдөө хариуцдаг болохоор сонирхсон тэмцээндээ  тэр бүр оролцож чаддаггүй. Олон хүн оролцох боломж байдаггүй. Замын зардал их учраас хоноглох зочид буудлын мөнгө төгрөгөө зохицуулахад ч амаргүй байдаг. Саяхан Йоханнесбургт болсон тэмцээний бидний оролцсон ангиллын шалгаруулалт эрт дууссан учир би шавьтайгаа онгоцны буудал дээр хоёр хоносон. Тамирчид бид чинь замын зардлын мөнгөө арай гэж олж, тэмцээнд оролцдог юм шүү дээ. 
-Аймаг, нутаг усныхаа нэрийг дэлхийд гаргаж яваа  тамирчдаа тэмцээнд оролцоход нь зарим нутгийн зөвлөлөөс тусалж дэмждэг. Та нутгийн зөвлөлдөө хандаж үзэв үү? 
-Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын багийн харьяат. Тэмцээнд явахаас өмнө нутгийн зөвлөлд хандсан. Олимпын бус төрөл болоод ч тэр үү хэрэг зоригоо хэлэхэд хүлээж авдаггүй юм билээ. Йоханнесбургт болсон тэмцээнд оролцохын тулд хөдөө ээжийнхээ унаж байсан автомашиныг зараад зардлын мөнгөндөө нэмэрлэсэн. Хэдэн жил зорьж бэлтгэсэн тэмцээндээ зардлын мөнгөгүй гээд оролцохгүй байх үнэхээр харамсалтай биз дээ. Тэмцээнд оролцохдоо олон хүний итгэлийг авч явж байгаа учир надад алдах эрх байхгүй. Тайзан дээр үзүүлбэр үзүүлэхийн өмнө тэр болгон бодогддог юм. Тиймээс ч ямар ч тэмцээнд оролцсон медаль авна гэсэн бүрэн итгэлтэй байдаг. 
-Бодибилдинг, фитнессээр хичээллэж байгаа тамирчид цаг хугацаанаас гадна хөрөнгө мөнгө маш их зарцуулдаг. Тиймээс ч спортоор хичээллэхийн зэрэгцээ ажил хийдэг. Таны хувьд? 
-Би ч гэсэн бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийдэг. Ерөнхийдөө өглөөгүүр фитнесс клубт багшилдаг. Мөн гимнастикийн хөдөлгөөнд анхаарах шаардлагатай учир Спортын төв ордны гимнастикийн зааланд очиж эргэлтээ давтдаг. Өдөр идэх хоолоо заавал өөрөө бэлтгэдэг. Хоолгүй бэлтгэл хийвэл булчингийнхаа массыг алдах эрсдэлтэй. Тиймээс өөрт тохирсон хоолоо бэлтгэдэг юм. 
-Тань шиг булчингаа хөгжүүлэхийн тулд тамирчид уураг хэрэглэдэг. Гэтэл та яриандаа нэг ч удаа уургийн талаар дурдсангүй? 
-Тэмцээний хугацаа дөхөхөөр булчингийнхаа массыг алдахгүйн тулд уураг хэрэглэнэ. Үүний зэрэгцээ идэж байгаа хоол хүнснээсээ уураг авна. Уураг бол боловсруулсан хоол, допинг биш. Тэмцээнд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авдаг учир энэ тал дээр маш их анхаардаг. Бодибилдинг олимпын төрөлд багтах магадлалтай спортын төрлүүдийн нэг. 2020 оны олимпын наадамд үзүүлэх тоглолтоор орж, 2024 онд олимпын төрөлд багтах сураг бий. Хэрвээ бодибилдинг, фитнесс олимпын төрөлд багтвал \"Эх орноо төлөөлөн оролцоно” гэж боддог. 
-Зорилгоо биелүүлэхийн тулд олон зүйлээс татгалзана гэдэг хүнээс их тэвчээр шаардана. Жишээлбэл, бусад шиг найзуудтайгаа чөлөөт цагаа өнгөрөөж болохгүй, хүссэн зүйлээ идэж ууж болохгүй ч гэх бодол төрж байв уу? 
-Зорилгодоо үнэнч тууштай явж байгаа гэж боддог. \"Ингэж, тэгж чадахгүй байна” гэж боддоггүй. Харин ч спортоор хичээллэснээ зөв шийдвэр гаргасан гэж баярладаг. Тэр тусмаа бодибилдинг, фитнессээр хичээллэснээ зол гэж боддог. Энэ спорт хүнийг тэвчээр, хатуужилтай болгодог. 
-Олимпын дараа тамирчид дараагийн олимпын бэлтгэлдээ ордог. Та ч гэсэн Йоханнесбургээс ирээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ орсон байх? 
-Дэлхийн аваргад оролцохын тулд жилийн өмнөөс бэлтгэлээ эхлүүлсэн. Тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Испани улсад болох юм. Надад мөрөөдлөө тэмдэглэдэг дэвтэр байдаг. Дэвтэр дээрээ 2019 оны анхны тэмцээн болох Өмнөд Африкийн тэмцээнд амжилттай оролцоно гэж төлөвлөсөн нь биелж шинэ оны анхны тэмцээнээ амжилтаар эхлүүллээ. Бид олон улсын тэмцээнд оролцсоноороо оноо цуглуулдаг Үүгээрээ мэргэжлийн тамирчны карттай болно. Мөн олон улсын холбооноос урамшуулал авах жилийн эрх олгодог. 
-Нэг мэдэхэд арваннэгдүгээр сар хаяанд ирчихнэ. Дэлхийн аваргад оролцох зардал мөнгөө хэрхэх талаар бодож төлөвлөсөн зүйл бий юү. Ер нь замын зардал хэчнээн төгрөг болох вэ? 
-Өмнөд Африкт болсон тэмцээнд оролцоход замын зардал зургаан сая төгрөг болсон. Дэлхийн аваргад оролцох зардал ч тэр хавьцаа болох болов уу гэж бодож байна. 
-Бодибилдинг, фитнесс нь эрүүл мэндийн спортын төрөл юм шиг санагддаг. Учир нь, олон улсад нас сүүдэр 70 гарсан ч энэ спортоор хичээллэж, өвчин зовиургүй яваа бодит жишээ олон байна?  
-Тантай санал нэг байна. Бодибилдинг, фитнесс бол эрүүл мэндийн спорт юм. Үүн дээр хоол ундаа тохируулаад явбал хүн эрүүл энх байх үндэс болдог. Хүний булчин хэзээ ч хөгширдөггүй. Үүнийг нь ахмад тамирчид биеэрээ харуулж байна шүү дээ. Энэ ч утгаараа нас бол тоо юм. Спортоор хичээллэхэд оройтно гэсэн ойлголт байддаггүй.
Эх сурвалж: \"Монголын үнэн\" сонин
\"\"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд