Нүүр / Нийгэм / Д.Аюурзана: Тамирчин байх бүх боломжоо шавь нартаа зориулж явна

Нийгэм

  • 0
  • 634

Д.Аюурзана: Тамирчин байх бүх боломжоо шавь нартаа зориулж явна

Д.Аюурзана: Тамирчин байх бүх боломжоо шавь нартаа зориулж явна

\"\" 
\"Мөнх хөх сүлд”спорт клубын ерөнхий захирал, багш дасгалжуулагч, Таеквондогийн Монгол Улсын 10 удаагийн аварга Д.Аюурзаныг зочноор урьж, ярилцлаа.  
-Хүүхэд, залуусыг спортод \"уруу татах” энэ ажлыг анх хэзээ эхэлж байв? 
-Манай клуб 2008 онд байгуулагдсан. Клубынхаа нэрийг өсч төрсөн нутаг Говь-Алтай аймгийн \"Хөх Морьт” сумд байдаг\"Морьт Хайрхан”уулаа бэлгэдэж өгсөн.Миний өвөг дээдсийн шүтэж, тахиж, үр хойчоо даатгаж ирсэн хайрхан уулынхаа сүлд хийморыг өргөж явах том хариуцлага, надад ирсэн гэж бодож \"Мөнх Хөх Сүлд” клубынхаа үйл ажиллагааг эхэлж байлаа. Тухайн үед Баянхошуу буюу нийслэлийн захын ЕБС, 76 болон 67 дугаар сургуультай хамтран ажиллаж байлаа.
Манай тамирчид байрны хүүхдүүдтэй харьцуулахад бэлтгэл сургуулилт даах чадвар, тэсвэр тэвчээрийн хувьд илүү байдаг.Магадгүй амьдралын хэв маяг нь их нөлөөлдөг болов уу гэж боддог. Ус авч, мод хагалахаас эхлээд хийх ажил нь биеийн хүч шаардсан, биеийн хөгжилд нөлөөлдөг зэргээс үүдээд заалны бэлтгэлээс гадна энэ бүх ажил нь давхар бэлтгэл болж өгдөг байсан. Үүнээс гадна хүүхдүүд маань төлбөр мөнгөний тал дээр боломжтой, боломжгүй гээд янз бүр байдаг байлаа. Спорт сонирхдог л бол тэр бүх хүүхдүүдийг чадах хэрээрээ дэмжиж, туслах юмсан гээд хичээж ажилладаг байлаа. Манай төвд бүр багаасаа буюу 5-6 настай ирж байсан хүүхдүүд одоо зарим нь  аав ээж болж, амжилтанд хүрэх нь хүрээд  сайн яваад нь баярлаж явдаг. 
-Танай клубээс шинэ залуу тамирчин олон төрж гарсан байдаг. Одоо хүүхэд залууст спортын ямар төрлүүдээр хичээл заадаг вэ? 
-Бид Цамбагаравт шинэ салбараа нээгээд удаагүй байна.Спорт болон урлагийн хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулж байна.Үүнд таеквондо, жудо, бокс, кик-бокс, жюү жицү зэрэг спортын төрлүүд юм.
Мөн таеквондо клуб одоо хэд хэдэн салбартай бөгөөд клубээс төрөн гарсан шилдэг тамирчид бас цөөнгүй бий. Амжилтын хувьд гэвэл бид дэлхийн аваргын тэмцээнд Монголдоо анхны гэх хүрэл медалийг 13 настай охин эх орондоо авчирч байлаа. Мөн дараагийн дэлхийн аваргын хүрэл медалийг 15 настайдаа авчирч дэлхийн аваргын хошой хүрэл медалийг эх орондоо авчирсан. Мөн 2018 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16 тамирчин оролцож, 32 медаль хүртэж байсан бахдам амжилт, улсын 10 удаагийн аварга клуб, 2019 оны шилдэг дасгалжуулагч, мөн олон улсын болон улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд чамгүй амжилттай оролцсоор ирлээ.Иймд бид хүүхэд залуусыг өөрсдийнхөө дуртай спортоор хичээллэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан хүрч чадах амжилт руу нь тэмүүлэх боломж бүхнийг бүрдүүлэн ажиллах зорилго тавин  хичээллэж байна. 
-Таеквондо бол тэвчээр шаарддаг спорт. Зарим хүүхдүүд бас шантраад орхидог гэж сонссон. Ер нь хэдэн наснаас энэ спортоор хичээллэхэд тохиромжтой вэ? 
-Зургаан наснаас дээш гэж заасан байдаг. Үнэхээр спортод  дуртай, хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байвал бага насны хүүхдүүдийг элсүүлдэг. Гэхдээ тэднийг ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцуулахгүй зөвхөн бие бялдар, нас сэтгэхүйд тохирсон хөдөлгөөн, дасгал сургуулилт, техникийг эзэмшүүлдэг.Энэ нь багш дасгалжуулагчаас их хөдөлмөр шаарддаг ч давуу тал ихтэй байдаг.Таеквондо бол нас болон жингээр ялгаж тэмцээн уралдаанд оролцуулдаг. Хамгийн доод жин нь -20 кг байдаг. Энэ жингийн хүүхдүүд яг 6-7 настай хүүхдүүд байдаг.Тэгэхээр -20 кг хүрэхээсээ өмнө зарим балчир тамирчид маань бэлтгэгдсэн байдаг нь давуу тал болдог. 
-Энэ спортыг сонирхож  хичээллэх охид, хөвгүүд олон болсон байна. Ер нь энэ спортын давуу тал юу вэ? 
-Тамирчдын хүмүүжил, хариуцлага ямар байх ёстой, ёс суртахууныг хэрхэн сахиж дээдэлж явдаг тухай зааж сургаж төлөвшүүлдөг. Манайд Тэмүүлэн гээд хөөрхөн хүү бий. Найман настайдаа анх ирж байсан.Маш даруухан, одоо ч шилдэг тамирчдын нэг. 2018 оны Азийн аваргын алтан медалийг хүртсэн. ЕБС төгсөөд ХААИС-д элсэн орсон цагаасаа захирлын нэрэмжит тэтгэлэг, эрдэм шинжилгээний шилдэг илтгэлүүд, шилдэг оюутан, энэ жил төгсөхдөө шилдэг судлаач дөрвөн төгсөгчийн нэгээр шалгарч төгссөн. Түүн шиг олон шилдэг сурагч бий. Спортоор хичээллэсэн, спортоос олж авсан хүмүүжил төлөвшил, тэвчээр хатуужил энэ бүгд тамирчин хүүхдүүдэд маань нөлөөлөөсэй гэж хүсч, баярлаж явдаг юм. 
Би хүүхдийн гүйлгээ ухааныг их ажиллуулах дуртай. Цаг хугацаа, орон зай, харааны мэдрэмжийг суулгаж өгөх, ямарваа тэмцээн дээр өрсөлдөгчөө эргэлттэй өшиглөлт, техникээр барьцгүй болгох, өрсөлдөгчөө мэдэрч тоглох, хэрхэн оноо алдахгүй өөрийгөө хамгаалах, хэрхэн хөнгөн сул оноог авах, өрсөлдөгчийнхөө анхааралгүй үеийг гярхай олж харах, мөн үзэгч дэмжигчдийг байлдан дагуулах хэмжээний тийм үзүүштэй, бахархам тоглолтуудыг үзүүлэх жинхэнэ классик спорт гэж хэлнэ. Мөн таеквондо дотроо олон төрөлтэй учраас нэг тамирчин нэг тэмцээнээс олон медаль авах боломжтой байдаг. Ер нь аль аль талаараа давуу тал ихтэй спорт. 
-Зарим эцэг эхчүүд энэ төрлийн спортоор хичээллэнэ гэхээр болгоомжлоод байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? 
-Таеквондо харагдах байдал талаасаа ч их үзүүштэй, тэсрэлт шаардсан спорт болохоор хүмүүс сонирхох нь элбэг байдаг. Гэвч зарим эцэг эхчүүд  гэмтэж бэртэх зүйл их байдаг гэж ойлгодог. Бие халаалт, бэлтгэлээ сайн хийгээд явахад асуудалтай зүйл байхгүй. Ер нь толгой тархиндаа цохиулах нь бокстой харьцуулахад хамаагүй бага, биеийн хамгаалалтыг дээд зэргээр хангаж тоглодог. Тухайлбал, эмзэг эрхтэний хамгаалалт, гар, шуу, шилбэ, толгойн хамгаалалт гэх мэт. Мөн өөрийгөө бусдаас хамгаалах хүсэлтэй хүүхдүүд манай төвд хандаж байлаа. Гэхдээ тууштай хичээллээд ирснийхээ дараа тулааны урлаг гэж юу болох талаар ойлголт аваад, ур чадвар нь мөн адил дээшлээд ирэхээр хүүхдүүд, тэр зодоон цохион гэсэн дэмий бодлоо орхидог. Харин ч ийм зүйлсээс хол байхыг хичээдэг. Бусдын арга эвийг олдог, сурсан мэдсэн зүйлээ зөвхөн тэмцээн дээр л гаргадаг. Багш болон ахмад хүнийг хүндлэнэ, сурсан мэдсэн зүйлээ гадуур ашиглахгүй гэсэн тангарагийг өргөдөг. Үүнийгээ хатуу чанд баримтлаад хичээл зүтгэл гаргах нь хамгийн чухал байдаг. Ер нь хоёр сар тууштай хичээллээд ирэхээр хүүхэд өөр болдог доо. Тухайн спортдоо чин сэтгэлээсээ хандаж, шинэ арга техникүүдийг эзэмшихдээ улам урамшиж, сонирхолтой, зорилготой болж эхэлдэг.Тууштай хичээллэж чадвал цаашдаа амьдралд нь их хэрэг болдог. Тухайлбал, цагдаагийн академи болон бусад сургуульд урилгаар болон өөрийнхөө чадвар дээр түшиглэн суралцах, албан байгууллагад ажилд ороход нь давуу тал болж өгдөг. Манай клубээс цагдаагийн байгууллагад ажилдаг тамирчид,цэрэг, эрх зүйч нар байдаг. Мөн би өөрөө бас цагдаагийн байгууллагад ажиллаад, 10 гаруй жил болж байна. 
-Ер нь манай улс энэ спортоор дэлхийд хэр үнэлэгддэг вэ? 
-Манай улсын хувьд аль ч төрлөөрөө жигд хөгжиж яваа. Дэлхийд дээгүүрт бичигддэг. Тухайлбал, хатуу биет эвдэх төрлөөр дэлхийн том орнуудыг нэлээд сандаргадаг. Магадгүй хэрэглэж буй хоол хүнс, монгол хүний геньд ялгаа их бий байх гэж боддог. 
-Та яагаад заавал таекдондогоор хичээллэх болсон бэ? 
-Би бага байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Барилдахаас эхлээд л спортын ямар нэгэн төрлөөр хичээллэх, өрсөлдөх дуртай хүүхэд байлаа. Миний аав Дорж-Палма гэдэг хүн амьд сэрүүн байхдаа намайг тулааны спортоор хичээллүүлнэ гэж их ярьдаг байсан. Аавынхаа тэр хүслийг биелүүлэхээр 16 настайдаа Улаабаатар хотод ирж байлаа. Миний хамгийн том ах анх таеквондогийн спортод оруулж байсан. Би \"Чоно” клубийн багш дасгалжуулагч Б.Мягмарсүрэн багшаасаа олон зүйлийг сурч мэдсэндээ их баярлаж явдаг юм.  Бэлтгэлээ тараад гэртээ очиж, 30 гаруй минут бэлтгэл хийнэ. Яагаад гэвэл манай ах хичээл зүтгэлтэй хөдөлмөрч хүн байдаг. Намайг тараад очиход \"За өнөөдөр юу сурав, харья” гэж асуудаг байсан. Түүнээс хойш өдий хүртэл хичээллэж чамгүй олон амжилтыг гаргаж, Азийн аварга, ОУХМ болж үүнээс гадна өөрийн гэсэн клубтэй, олон шавьтай болсон. Энэ бүхнийг аав минь бас харж байсан болов уу хэмээн бодож явдаг.  Мөн түүнчлэн өдий хүртэл тус дэм болсон гэр бүлийхэндээ, анх энэ спорттой холбож өгсөн ахдаа маш их баярлаж явдаг. 
Би өөрөө хөгжимд их сонирхолтой, Соёлын дээд сургуулийн Морин хуурын ангийг төгссөн. Таеквондогийн хажуугаар урлагийн сургуульд сурдаг байсан болохоор хөгтэй явдлууд их тохиолдоно. Морин хуурч хүн спортоор хичээлэх ёсгүй гэж их хориглодог байсан. Тухайн үед ажиллаж байсан багш, сургалтын менежер хоёроосоо нэг удаа тэмцээнд явж ирчихээд орхино гэж ам өгчихсөн хэрнээ орхиж чаддаггүй. Хоёр багшаасаа нууцаар дасгал сургуулилтаа хийж явдаг байлаа. Нэг удаа улсын чанартай тэмцээнд оролцох болоод дэвжээн дээр гарчихаад буугаад ирсэн чинь хуурын багш маань зогсож байдаг байгаа. Өнөө спортоо орхиод урлагаар явна гэж байсан хүн чинь энд юу хийж явна вэ гэж асуухад нь тухайн үед их сандарч байсан. Үүнээс хойш багш маань хүлээн зөвшөөрөөд их тусалж дэмжсэн. 
-Тамирчин хүнд ялж, ялагдах тохиолдол олон байдаг. Тэр үед өөрийгөө хэрхэн хурцалдаг байв. Мөн шавь нартаа хамгийн түрүүнд захидаг зүйл юу вэ? 
-Тамирчин хүн ялагдаж сурах нь хамгийн том чадвар. Түүнийхээ хэрээр өөрийн болоод өрсөлдөгчийнхөө чадварыг мэдэрдэг. Энэ нь тамирчны өсөн дэвжих зорилго болон шат дамжлага болж өгдөг. Мөн ялагдсан ч гэсэн дараа нь инээгээд зөрдөг, биенийхээ хөдөлмөрийг хүндэлдэг байх ёстой. Энэ бол жинхэнэ тамирчин хүнд байх ёстой чанаруудын нэг. Ялагдал болгон дээр бууж өгөөд байж болохгүй. Юун дээр алдчихав гэдгээ маш сайн бодож, тэр алдаан дээрээ хөдөлмөрлөх нь чухал. Аливаа спортын бэлтгэл хөнгөн, амархан байна гэж байдаггүй. Хэн илүү тэвчээр гаргаж, тууштай хандаж байна тэр хүн л амжилтанд хүрдэг. Тэр тусмаа олон сар тууштай хичээллээд, хөлсөө дуслуулж бэлтгэл хийснийхээ үр шимийг хүртээд, амжилт гаргаад зогсож байх хамгийн сайхан байдаг. 
Ер нь бол шавь нартаа цаг хугацаа бол алт, эргээд нөхөхөд оройтохгүй ч олон сайхан зүйлс болж өнгөрсөн байдаг.Тиймээс бэлтгэлээ таслахгүй байх, мөн даруухан байхыг эрхэмлэж яв гэж их захидаг. Тив дэлхийн аварга болсон ч бай онгирч сагсуурах хэрэггүй гэдэг.  
-Та олон тэмцээн уралдаанд орж байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль орны тамирчид байв? 
-Олон хэцүү өрсөлдөгч нартай таарч байсан. 2011 оны дэлхийн аваргаар Солонгосын тамирчинтай тоглож байсан. Их ширүүн өрсөлдөгч байсан.Тэр жил дэлхийн аваргаар IV байранд орсон. Манай монгол тамирчдаас гэвэл -64 кг дундаа олон жил аврага болж байсан Б.Мөнх-оргил гэдэг залуу байлаа. Ямартай ч би өөрийхөө тамирчин байх бүх боломжоо шавь нартаа зориулан энэ цаг үеийн эгэл нэгэн дасгалжуулагч болж яваадаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. 
Х.Билгүүн
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд