Нүүр / Спорт / Г.Ганбаяр: Хөөрүүлсэн сүү, тогооны өрөм, элгэн тарагаа их санадаг

Спорт

  • 0
  • 662

Г.Ганбаяр: Хөөрүүлсэн сүү, тогооны өрөм, элгэн тарагаа их санадаг

Г.Ганбаяр: Хөөрүүлсэн сүү, тогооны өрөм, элгэн тарагаа их санадаг

\"\"
Монголын хөлбөмбөгийн холбооноос Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд гоол оруулсан, \"Пушкаш\" академийн тоглогч Г.Ганбаяр хэрхэн Унгарын академид тоглох болсон, Real Madrid, Bayern Munchen багуудтай тоглосон тухай ярилцлагыг О.Алтангадасын хөрвүүлснээр толилуулж байна.
Намайг Ганболдын Ганбаяр гэдэг. 2000 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж өссөн. Аймгийнхаа Улсын тэргүүний 4-р сургуулийг төгссөн. Багадаа их хөдөлгөөнтэй, ахыгаа байнга дагаж явдаг, ах юу л хийнэ түүнийг нь би дуурайдаг байлаа. Ах маань хөлбөмбөг сайн тоглодог, Монгол Улсын өсвөрийн шигшээд хүртэл тоглодог байсан тул би бас дагаад хөл бөмбөгийн бэлтгэлд явдаг болсон. Ер нь манай байрны ах нар, найзууд гээд бүгд л хөлбөмбөг тоглохдоо их сайн. Салхи шуурга, бороо шороо гээд цаг агаар хамаагүй үргэлж л тоглоцгоодог байлаа.
Миний хөлбөмбөгийн анхны багш бол Спортын мастер Ганхуяг багш маань юм. Би ихэнхдээ үеийнхнээсээ 3-4 насаар ах хүүхдүүдтэй тоглодог байсан. 7 настайдаа анх Улсын аваргын тэмцээний U-11 насанд ах нартайгаа орж тоглоод мөнгөн медаль хүртэж байсан. Гэхдээ би тоглоогүй л дээ. Тэгээд би ээж рүүгээ утсаар залгаад, \"Намайг талбайд гаргасангүй” гээд л уйлж байснаа тод санадаг.
Хөлбөмбөгөөр хичээллээд 12 жил болж байна. 7 наснаасаа эхлээд Сэлэнгэ аймгийнхаа шигшээд Ганхуяг багшийнхаа удирдлаган дор тоглосон. 11 настайдаа Хоромхон клубт орж, Гансүх болон Пүрэвсүх багш нарынхаа удирдлага дор тоглож эхэлсэн.Анх Энхжин ахын саналаар Английн Барнет Эф Си клубт шалгуулахаар Баттулга дасгалжуулагч, Гал-Эрдэнэ ах нарын хамт Англи руу явсан юм. Тэнд очоод 4 тоглолтонд 3 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн. Stabaek, Southend, Fulham, Norwich гэсэн багуудтай тоглосон. Fulham клубын эсрэг 2 гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгсөн. Тэр тоглолтын дараа Английн хамгийн алдартай \"Daily Mail”-ийн сэтгүүлч ирж надаас ярилцлага авсан юм.
Сэтгүүлч: \"Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд гоол хийсэн сэтгэгдэл ямар байна?” гэж асуусан. Би бүр гайхаад асуутал, Фулхэмийн хаалгач нь Жозе Моуриньогийн хүүхэд байсан юм билээ.
Тэгээд Barnet клубт тэнцсэн боловч насанд хүрээгүй, аав ээжийгээ Англид авчрах ёстой гэсэн ФИФА-гийн дүрмээс болоод Монгол руугаа буцсан даа.
Тэгээд зун нь 6 сард Мэргээ гээд хар багын найзындаа хоносон юм. Бид хоёр шөнөжингөө кино үзээд бараг унтаагүй. Тэгтэл өглөө гэнэт Жийгээ багш залгаад, \"Хөлбөмбөгийн холбоон дээр яаралтай хүрээд ир” гэсэн. Тэгээд бид хоёр шөнө унтаагүй, ядарсан амьтад яваад очтол \"Пушкаш” клубын сонгон шалгаруулалт болж байсан. Зөндөө хүүхдүүд ирчихсэн, хувцас хунараа сольчихсон байж байна. Бид хоёр санд мэнд хувцсаа солиод шалгаруулалтад орсон. Удалгүй МХБХ-ноос: \"Ганбаяраа, чи тэнцсэн шүү, баяр хүргэе” гэж хэлсэн. Тэгээд эндээс гурван хүүхдийн хамт Унгар явсан даа.
Нэг жилийн гэрээтэй яваад, би үргэлжлүүлэн сурахаар болж, 2016-2018 оны 6 сар хүртэл Пушкашт бэлтгэл сургуулилт хийсэн. 2018 оны 8 сарын 6-нд анхны гэрээгээ үзэглэсэн, одоо Пушкаш академидаа тоглож байна.Оролцсон том тэмцээнүүдээс дурдвал \"Suzuki Cup” гээд тэмцээн болдог. Дандаа шилдэг клубууд болох Real Madrid, Bayern Munchen, Sporting, Honved, Panatinaikos зэрэг дэлхийн хэмжээний клубууд оролцдог. Хоёр зоонд хуваагдаж тоглоод, манайх Bayern Munchen-ийг 1:0-ээр хожиж, Panatinaikos багт 1:0-ээр хожигдсон. Тэгээд хүрэл медалийн төлөө Honved багтай тоглож, торгуулийн цохилтоор хожиж байлаа.
Өмнө жил нь Real Madrid клубийн U-19 насны багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр хожсон юм. Миднийг хожсон даруйд Унгарын сонин сэтгүүлүүд \"Унгар Испанийг хожлоо” гээд л нийтэлж, бөөн баяр болж байлаа. Тухайн тоглолтод манай багийн 7 тоглогч сэлгээ хийж, би довтлогч нараас ганцаараа бүтэн тоглосон юм. Хараахан гоол оруулж чадаагүй ч сайн тоглосон гэж дасгалжуулагч магтахад их урам зориг авч байлаа.
Мэдээж эх орноосоо, аав ээж найз нөхдөөсөө хол байгаа болохоор гэрээ санах, Монгол хоолоо санах гэх мэт бэрхшээлүүд байдаг. Ялангуяа бага байхад орой бүр уудаг байсан хөөрүүлсэн сүү, өглөө иддэг тогооны өрөм, элгэн тараг гээд л эндээс хайгаад яагаад ч олдохгүй зүйлсээ их санадаг даа.
\"\"\"\"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд