Нүүр / Спорт / Олимпийн эрхээ авсан тамирчид

Спорт

  • 0
  • 832

Олимпийн эрхээ авсан тамирчид

Олимпийн эрхээ авсан тамирчид

\"\" 
Япон улсад болох \"Токио-2020” олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэр тодроод байгаа билээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан тамирчдыг танилцуулъя. 
Пара таеквондо 
Г.Болор-Эрдэнэ
Пара Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин  К44 ангилалд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ. Тэрээр 2016, 2017, 2018 оны  Азийн аварга бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 5, 6-нд Туркийн Анаталия хотод болсон пара таеквондогийн  К44 ангиллын 61 кг-д алтан медаль хүртсэнээр \"Токио -2020” паралимпид оролцох эрх авсан анхны тамирчин боллоо. \"Токио-2020” паралимпид түүнтэй хамт оролцох тамирчин нь К44 ангиллын 49 кг-д мөнгөн медаль хүртсэн Х.Энхтуяа юм.
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг
 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сарын арваннэгдүгээр сарын 1-нд \"Токио- 2020” олимпод оролцох эрхээ авсан дөрвөн багийн нэрийг зарласан юм. Энэ багуудын тоонд манай орны Зх3  сагсан бөмбөгийн эмэгтэй баг багтжээ. Ийнхүү Д.Ганзул, Б. Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б. Солонго нараас бүрдсэн багийнхан олимпод тоглох эрхтэй болсон нь Монгол Улс анх удаа багийн спортоор олимпод оролцох эрх авсан анхны тохиолдол болж байна.
 Байт харваа
 Б.Отгонболд
Тайланд улсын нийслэл Бангкокт болсон \"Токио-2020” олимпийн эрх олгох Ази тивийн сорил тэмцээнд улсаа төлөөлөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон залуу харваач Б.Отгонболд Саудын Араб, Тайландын тамирчдыг ялж, шөвгийн наймд үлдсэн байна. Вьетнамын харваачид ялагдсан ч сорилын тэмцээнд нэг улсаас нэг тамирчин олимпод оролцох эрхээ авах журамтай учраас энэ эрхээ авчээ. Ингэснээр манай харваачид ес дэх  удаагаа олимпод цэц мэргээ сорихоор болсон байна.
 Чөлөөт бөх
 Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг
Казахстанд өнгөрсөн есдүгээр сард болсон чөлөөт бөхийн \"Нур-Султан 2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +68 кг жинд дагах барилдаанд хүч үзсэн С. Батцэцэг  Францын ДАШТ-ий хос алтан медальт Кумба Ларрокийг оноогоор цэвэр ялснаар \"Токио- 2020” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна.
ОУХМ Т.Тулга
Чөлөөт бөхийн \"Нур-Султан 2019” ДАШТ-аас эрэгтэйчүүдийн 65 жинд өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, \"Арслан” клубын тамирчин ОУХМ Т. Тулга дагах барилдаанд өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ийн мөнгөн медальт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялснаар чөлөөт бөхийн тамирчдаас \"Токио-2020” олимпийн наадамд оролцох эрх авсан анхны эрэгтэй тамирчин болов.
 Буудлага
 Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа
Катар улсын Доха хотод өнгөрсөн сарын 5-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байрт шалгарснаар \"Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Ингэснээр тэрээр долоо дахь олимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.
 ОУХМ Э.Даваахүү
Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ны өдөр зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хийн гар бууны төрлөөр ОУХМ Э. Даваахүү 177.9 оноогоор тавдугаар байрт шалгарснаар \"Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Токио 2020 олимп нь түүний хувьд анх удаа оролцох гэж байгаа олон улсын тэмцээн юм.
 Ц.Анударь
Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд 22 настай Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол хангаснаар \"Токио-2020” олимпийн наадамд оролцохоор боллоо.
 ОУХМ О.Есүгэн
Доха хотод өнгөрсөн сард эхэлсэн буудлагын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны урт төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож \"Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсан  буудлагын спортын гурав дахь тамирчин болж байна.  Одоо 20 настай тэрээр энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс  хүрэл медаль хүртсэн юм.
 Марафон
 ОУХМ Б.Мөнхзаяа
Хонгконгт өнгөрсөн хоёрдугаар сард болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2: 35 цаг  44 секунд гүйж VI байрт шалгарчээ. 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэж байгаа тэрээр \"Токио-2022” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна.
 Пара пауэрлифтинг
 Гавьяат тамирчин Э.Содномпилжээ
Казахстан улсын Нур-Султан хотод өнгөрсөн долдугаар сарын 11-21 хүртэл үргэлжилсэн энэ тэмцээнд гавьяат тамирчин Э. Содномпилжээ өмнөх амжилтаа ахиулж 247 жинг өргөснөөр түрүүлж \"Токио 2020” олимлод оролцохоор болжээ. Харин түүний олимпийн бэлтгэл сургуулилт болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болсон байна.
 Пара буудлага
 ОУХМ З.Ганбаатар
Арабын Нэгдсэн Эмират улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд болсон пара буудлагын дэлхийн цомын тэмцээний 10 метрийн хийн бууны гар бууны дасгалд ОУХМ З.Ганбаатар хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж олимпод оролцох эрхээ авсан байна. Тэрээр \"Инчён 2014” Азийн пара наадмын сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн З.Ганбаатар, Г. Баярцэцэг, Р. Ганзориг нар багаараа мөнгөн медаль хүртсэн юм.
 Пара байт харваа
 Спортын мастер Н.Мөнхбаатар
Тайландад өнгөрсөн аравдугаар сард болсон Пара байт харвааны Азийн АШТ-аас  эх орноо төлөөлөн оролцсон спортын мастер Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртжээ. 23 орны 107 тамирчин хүчээ сорьсон тэмцээнээс шалгарснаар ирэх жил Японд болох олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.
Х.Оюунболд
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд