Нүүр / Нийгэм / Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав

Нийгэм

  • 0
  • 733

Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав

Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав

\"\"

 Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг \"Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.

\"\"

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн аян энэ удаа өмнийн шаргал говьд үргэлжлэв. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа аз хийморийг даатгалаа. Тус үйл ажиллагааг дэмжин оролцсон ХХЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн, дэд хурандаа В.Хундгаа захирагчтай, хошууч Л.Алтангэрэл штабын даргатай Цэргийн гавьяаны одонт хилийн 0131 дүгээр анги, тус ангийн ахмад А.Гэрэлмөнх даргатай хилийн 0247 дугаар салбар буюу Цагаан дэрсний застав, ахмад Н.Үенчийн удирдсан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүлэгт зохион байгуулагчид гүнээ талархсанаа илэрхийлэв. Тоот өндөрлөг рүү дөхөн очих үед ахлагч Н.Цэрэн-Очирын удирдсан хилийн манааныхан биднийг угтан авч, Монгол Улсын дархан хил тайван байгааг дарга нартаа илтгэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлж билээ. 
\"\"
Далай орны минь дархан хилийн 652 тоот баганад Олимп-спортын зүтгэлтнүүд, Хил хамгаалах байгууллагын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, \"Токио-2020” бамбарыг Хилийн цэргийн хөнгөн атлетикийн тамирчин Д.Урандэлгэр бүсгүй залж, Монгол Улсын төрийн далбааг ахлах ахлагч Б.Ганзориг мандуулав. Тус багана байрлах Номгон сум нь Монгол орны сумуудаас хамгийн өмнө этгээдэд оршино. Харин тус сумын Дэрсэнэ ус баг мөн л улсынхаа багууд дундаа онцгойрч, Цагаан дэрсний застав ч бас өнгөлнө. Эдгээр сум, баг, застав, хилийн манаа, хилийн багана бүгдээрээ 42 дугаар өргөргөөс урагш оршдгоороо Монгол Улсдаа өөр өрсөлдөгчгүй гэж хэлж болох.
Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 240 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа гурван жилийн өмнө Цэргийн гавьяаны одон хүртжээ. Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж, өнөө цагийн хилийн алба, хил хамгаалах байгууллагыг цогцлоож, тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид энэ ангиар овоглодог. Хилийн цэргийн ууган ангийн нэг 0131 дүгээр ангийнхан 87 жилийн түүхэндээ долоон генерал, 37 хурандаа төрүүлэн гаргасан гэнэ. 

\"\"

Залуухан дэд хурандаа В.Хундгаа нь олон жилийн намтар түүхтэй, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчаар томилогдож ирээд удаагүй байна. Тэрбээр ноднин Алтай таван богдод олимпийн бамбар залах үеэр тэндхийн 0165 дугаар ангийн штабын даргаар ажиллаж байсан аж. Уулзах ёстой хүмүүс уулздаг гэж үнэн бололтой.
Төрийн далбаа, \"Токио-2020” бамбарыг ойрын үед Монгол Улсын зүүн цэг болох Дорнод аймгийн Соёлз уулын Модот хамар, хойд цэг болох Хөвсгөлийн Монгол шарын даваанд аялуулж, олимпизмыг сурталчлах юм. Олимпийн бамбарыг Монголоороо, тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь учиртай. \"Рио-2016” олимпоос \"Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин сүүлчийн олимпийн дэвжээнд амжилт гаргасныг монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Тэдний амжилтын буухиаг \"Хилчин”-ий тамирчид Токиод ч үргэлжлүүлэх нь эргэлзээгүй биз ээ.
Өмнийн шаргал говьд олимпизм сурталчлах үеэр спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн дэд хурандаа В.Хундгаа, хошууч Л.Алтангэрэл нарыг МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор, ахмад А.Гэрэлмөнх, тамирчин Н.Майцэцэг, Д.Урандэлгэр зэрэг хүмүүсийг МҮОХ-ны алтан медалиар шагнаж урамшуулав.
Эх сурвалж: Монголын триатлоны холбоо, МҮОХ
Фотог Э.Харцага


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд