Нүүр / Спорт / Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

Спорт

  • 0
  • 730

Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

\"\"
Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байгаа. 
Харин дөрвөн төрлийн допингийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдоод буй улсын аварга Э.Оюунболд удахгүй болох cap шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр өөрийн багш Д.Батням болон нутгийн бөхчүүдийн хамтаар бэлтгэлээ базааж байна.
Баяр наадам зохион байгуулах комиссоос түүний барилдах эрхийг хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэслэн батлаагүй байгаа. Энэ нь допингийн шинжилгээг гардаж хийдэг эмч нарт хэрэг үүсгэсэнтэй холбоотой талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.
Улсын аварга Э.Оюунболдын гаргасан гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж гавьяат эмч Ч.Насанбатад хэрэг үүсгээд байгаа. Сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээг нягталж шалгахад улсын наадамд шөвгөрч шинжилгээнд хамрагдсан 38 бөх авлига өгч шинжилгээний хариугаа нуун дарагдуулж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр 38 бөхийн дотор сүүлийн жилийн наадмуудад түрүүлж үзүүрлэж байсан аварга арслангуудын нэр байгаа аж.
Допингийн шинжилгээг нуун дарагдуулсан 38 бөхийн нэрийг зарлалгүйгээр допинг хэрэглэсэн нь олонд ил болсон Э.Оюунболдыг барилдуулах наймаа улс төрийн томчуудын дунд явагдсан тухай мэдээллийн эх сурвалж хэлж байна.
S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболд аль хэдийнээ сар шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлсэн нь улс төрийн томчуудын дунд явагдсан энэ тохироог баталж байгаа юм.
Нэр нөлөө бүхий улс төрийн том албан тушаалтан нутгийнх нь аварга, арслангууд допингийн шинжилгээгээ нуун дарагдуулж байсан баримтыг олонд дэлгэхээс эрс татгалзаж, хэл ам хийлгүй аварга Э.Оюунболдыг зодоглуулах наймаа хийсэн гэнэ.
Гаргасан гомдлынх нь явцад ил болсон допингоо нуун дарагдуулж байсан бөхчүүдийн нэрийг нь Э.Оюунболд олонд зарлахгүй байгаа нь цаагуураа учиртайг бөхийн хүрээнийхэн хэлж байна. Залуу аваргын өөрийнх нь нэр ч өнөөх допинг хэрэглэчихээд авлига өгч дээрээс нь төрийн түшээдээр \"мундагдуул”-ж нэр цэвэр үлдсэн 38-ын дунд цохиж яваа аж. Тэрбээр \"Баяр наадам зохион байгуулах хорооноос долингийн шинжилгээг зарласны дараа \"Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн билээ.
Допингийн асуудлын талаар дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
-Допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд удахгүй барилдахаа мэдэгджээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ та?
-Би допингийн асуудлаар 10 жил ярьж байна. Допингийн шинжилгээг хяналттай болгох хэрэгтэй. Би 21 жил дэлхийд шээсээ өглөө. Тэр шээсийг хяналт доор авдаг. Гэтэл манайд хяналт алга. Энэ нь авлигын үүр болсон. Э.Оюунболдтой бол ярих юм байхгүй, аварга цолыг нь хураах ёстой.
-Э.Оюунболд \"Шинжилгээний үеэр шээсийг маань сольсон” гэж мэдэгдэж байна лээ?
-Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Шээснээс нь дөрвөн төрлийн допинг илэрсэн байсан. Оюунболдыг унагахын тулд хүнд дөрвөн төрлийн хор уулгахгүй биз дээ. Өөрөө л хэрэглэсэн” гэж Э.Оюунболдын байр суурийг эсэргүүцсэн юм.
Допингийн булхайг сайн мэдэх залуу аварга анхнаасаа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь \"уснаас хуурай гарах” арга ухаан байсан нь дээрх үйл явцаас ил цагаан харагдаж байна.
Спортын шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж адуу малд хэрэглэгдэг эм тариаг хэрэглээгээ болгосон тэд хонь бүрэн, чоно цатгалан үлдэхээр тохироо хийж байгааг залуу бөхчүүд эсэргүүцээд эхэлжээ.
Улсын харцага О.Хангай cap шинийн барилдаанд улсын аварга Э.Оюунболдыг зодогловол барилдахгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр\"Допингийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэдэг. Заримынх нь цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг хасдаг. Тэгэхээр допингийн хуулийг чангалмаар байна.
Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд барилдвал би лав эсэргүүцлээ илэрхийлээд зодоглохгүй. Би ганц Оюунболдтой тэмцээд байгаа юм биш. Допингоо нуун дарагдуулсан нэр бүхий 38 хүнийг зарлуулж энэ допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж гаргаж Монгол орны дархлаа, бахархал болсон үндэсний бөхөө хойч үедээ цэвэр ариунаар нь өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж мэдэгдээд байгаа. Улсын харцага Б.Бат-Өлзий ч допингийн асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.
Допингийн асуудалд улс төрийн томчууд хутгалдаг нь асуудлыг удаашруулж байгаа талаар бөхийн хүрээнийхэн хэлж байна. Төрийн түшээд нутгийн бөхчүүдээ хаацайлдаг, бузар булайг нь нуун дарагдуулдаг жишиг тогтоод байгааг залуу бөхчүүд ийн эсэргүүцэж байна. Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс улсын аварга Э.Оюунболдыг барилдуулахгүй гэж байр сууриа илэрхийлээд байна.
Допинг нуун дарагдуулсан бөхчүүдийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэнэ.
О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд