Нүүр / Спорт / Спорт нэрийн дор Pubg-д донтогсдын тоо нэмэгдсээр байна

Спорт

  • 0
  • 679

Спорт нэрийн дор Pubg-д донтогсдын тоо нэмэгдсээр байна

Спорт нэрийн дор Pubg-д донтогсдын тоо нэмэгдсээр байна

\"\" 
ТОГЛООМЫН ТӨРӨЛ ОЛШРОХ ТУСАМ ХҮНИЙ СЭТГЭЦЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ 
Сүүлийн үед Монголд газар авч буй сөрөг зүйл бол рubg тоглоом. Уг тоглоомд улайрсан залуус баг бүрдүүлж, хэрхэн ранкаа нэмэх, дараагийн үе рүү яаж амжилттай шилжих талаар ярилцдаг болжээ. Тэр ч бүү хэл гэр бүлээрээ тоглож, донтож байна. Энэ буруу үйлдлээ хүүхэдтэйгээ хамт спорт тоглоомоор тоглож, цагийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрөөж байна гэж өөрсдийгөө хамгаалдаг болов. Бага ангийн дөрвөн хүү уг тоглоомыг тоглож байгаатай таарсан юм. Нэгийнх нь нүд анивчаад \"Яваарай”, \"Халхавчлаарай”, \"Хөөе буудууллаа, тэнэг ээ\" гэх мэтээр хараалын үг урсган улайран тоглож байгааг харахад тэд донтсон нь илт байлаа. Тэдний ах, эгч, аав ээж мөн адил тоглодог гэнэ. Энэ талаар нэгэндээ бахархалтай нь аргагүй ярьж байгаа харагдлаа. Үүнчлэн ухаалаг утасны уршгаар тоглоомд донтож эмчлүүлэх хүүхдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн эмч нар анхааруулсаар байна. Рubg тоглоом өнгөрсөн жилээс манай улсад дэлгэрч, он гарсаар хүрээгээ тэлсээр байгаа нь энэ юм. Үүнээс өмнө контр тоглодог хүүхдүүд тус төвд ханддаг байжээ. 
ААВ НЬ РUBG ТОГЛОДГООС БОЛЖ ХҮҮХЭД НЬ УНТАЖ ЧАДАХАА БОЛЬЖЭЭ 
СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн тасаг 25 ортой бөгөөд одоогоор 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг тус тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэллээ. Ихэвчлэн 10-16 насны хүүхдүүд дэлгэцийн донтолтод өртөж байгаа бөгөөд тэдний 99 хувь нь эрэгтэй. Одоогийн байдлаар нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүүхэд цахим  тоглоомд донтож СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин цахим хэрэглээнээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүүхэд цөөнгүй байгааг эмч хэллээ. Тэр дундаа сүүлийн үед охид фейсбүүк болон цахим тоглоомд  донтох болжээ. Энэ мэтээр оношийн хувьд харилцан адилгүй байдаг юм байна. Тухайлбал, стрессээс  болж архаг ядаргаанд орсон, тоглоомд донтсон, булчин татах эмгэгтэй болсон, мөн төрх үйлийн өөрчлөлттэй буюу зан авир нь тогтворгүй хүүхдүүд тус тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Нэг жишээ дурдахад, аав нь рubg тоглодгоос болж унтаж чадахаа больчихсон бага насны хүүхэд СЭМҮТ-д ханджээ. Хүүхэд нүдээ анихаар л цус нөж, элдэв алаан хядаан харагддаг гэж эмчдээ хэлсэн байна. 
Тоглоомд донтсон оноштойгоор 2013 онд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2017 онд энэ тоо 94 болж өсчээ. Харин өнгөрсөн онд 56 болж буурсан ч энэ онд нэмэгдэхгүй гэх баталгаа алга.
Дэлхий дахинд 1996 онд интернэтэд донтох эмгэг үүсч эхэлсэн бол манай улсад 2003 оноос хүүхдүүд компьютер тоглоомд донтож, эмнэлэгт хандан зөвлөгөө авч эмчлүүлж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн онд буурсан шалтгаан нь эцэг эхчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээс зохисгүй цахим хэрэглээ, түүнээс үүдсэн эрсдэлтэй шинж тэмдгийн талаар мэдээлэл авдаг болсонтой холбоотой гэж үзжээ. Мөн донтохоос нь өмнө, сэтгэл санаанд өөрчлөлт гарсан даруйд эмчид хандаж, зөвлөгөө авч энэ байдлыг таслан зогсоодог болсон учраас хэвтэн эмчлүүлэх нь багассан байна.
Одоогоос хоёр гурван жилийн өмнө гарч байсан тоглоомууд ихэвчлэн 2D зураглалтай байсан тул хүний сэтгэцэд нөлөөлөх нь бага байжээ. Тэгвэл сүүлийн үед гарч буй ЗD, 4D тоглоом илүү бодит мэт зураглалтай болсон тул хүний сэтгэцэд нөлөөлөх нь ихэссэн байна. Нэг үгээр хэлбэл, тоглоом өмнөхөөсөө улам шинэчлэгдэн хэдэн үе шат ахисан нь хүний эрүүл мэнд төдийгүй амь насанд хүртэл аюул учруулах хэмжээнд хүрчээ. Тухайлбал, сүүлийн үед бүх насныхан тоглож буй рubg тоглоом хүний сонирхлыг татахуйц учир анх тоглож үзсэн хүмүүс нэг үе давчихаад дараагийн үе рүү орж, оноогоо өсгөх гэж улайрдаг байна. Товчхондоо, үе ахиж, оноогоо нэмэгдэхээр шунаж дахин тоглосоор нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүй донтож, улмаар эрүүл мэндээрээ хохирдог байна. 
PUBG СПОРТ УУ, ТОГЛООМ УУ 
Pubg гэдэг нь Player unknowm’s battlegrounds хэмээх үгийн товчлол бөгөөд БНСУ-ын видео тоглоом үйлдвэрлэгч \"Blue-hole’’ компани 2017 оны гуравдугаар сард гаргасан. Тоглоомыг зохиож гаргасан \" хүмүүс нь \"и спорт”-ын төрөл гэдэг ч манай улсын  хувьд түүнээс болж хүүхэд багачууд эрүүл мэндээрээ хохирч, эмнэлгийн хаалга татаж, амь насаа алдахад хүрээд байгаа юм. Харин зарим улс оронд энэхүү тоглоомоос  болж бага хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарч, тоглохгүй  байхыг анхааруулаад байна. Бусдад сурталчилж борлуулахын тулд тоглоомоороо дамжуулж  тэмцээн зохиож, өндөр  шагнал амладаг болохоор  хүмүүс түүнийг спорт гэж  ойлгодог. Хэрэв спорт байсан бол тоглох цаг, амралт, заавар, зөвлөгөө,  дасгалжуулагч, мөрдөх, дүрэм журамтай байх ёстой. Гэтэл түүнийг хүмүүс өдөр шөнөгүй тоглож, ажлаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч эцэст нь эмнэлгийн хаалга татахад хүрдэг. Ямар ч зорилгогүй хүмүүс спорт гэх нэрийдлээр халхавчилж, өөрсдийгөө хуурч буй дүр зураг харагдаж байгаа юм. Тиймээс РС тоглоомын газрууд есөөс доош насны хүүхдэд 18.00 цагаас хойш үйлчлэхгүй гэсэн хууль дүрмийн дагуу ажиллаж чадаж байна уу, эсвэл хоногоор тоглох боломжоор хангаж байна уу гэдэгт холбогдох газрууд хяналт тавих, мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ анхаарч хараа хяналтаа сайжруулж, буруу зөвийг танин мэдүүлэх нь зүйтэй болоод байна. 
ДОНТСОН ХҮҮХДЭД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ? 
Тухайн хүний сэтгэлзүйн байдлаас шалтгаалж донтох хугацаа харилцан адилгүй байдаг аж. Ямар нэгэн зүйлд амархан автдаг, дасал болдог уу үгүй юу гэдгээс шалтгаалахаас гадна хүмүүжил ч бас нөлөөлдөг байна. Тоглож байхад нүдний ухархай руу өвдөн хуурайшиж, нулимс урсч эхэлбэл аль хэдийнэ хэтрүүлсэн байх тул тоглохоо болих хэрэгтэйг эмч анхаарууллаа. Ийм үед биеэс илэрч байгаа дохиог чагнаж сурах хэрэгтэйг мөн зөвлөсөн юм. Үүнийг бага насны хүүхдүүд төдийлөн мэддэггүй тул эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо чухал байна. Бага насны хүүхдүүд орондоо шээх, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх зэргээр хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг бол харин өсвөр насныханд зан үйлийн өөрчлөлт гардаг. Хэрэв хүүхэд ямар нэгэн тоглоомд донтвол хичээлээ хийхгүй, эцэг эхийнхээ үгэнд орохгүй, тэдэнтэй ярилцахыг ч хүсэхгүй, огцом ууртай болж, өөрийгөө гэмтээх үйлдэл ч гаргадаг байна. Сургуулийн орчинд ч мөн зөрчил үүсдэг. Багш нарынхаа үгийг сонсохгүй, хүүхдүүдтэй хэрэлдэж, ёс зүйгүй авирлан хичээлээ хийхгүй байх нь тоглоомдоо донтож буйн шинж тэмдэг аж. Түүнчлэн нойргүйдэж ядаргаанд орж, улмаар эрүүл мэндийн хувьд асуудал гардаг байна. Хүүхдүүд тоглоомоо тоглохын тулд эцэг, эхээсээ бага багаар мөнгө хулгайлдаг бол томчууд өөрийн болон гэр орныхоо үнэт эдлэлийг зарж борлуулан тоглож байвал аль хэдийнэ донтсоныг илтгэж байгааг эмч хэллээ. 
Архинд донтсон хүнийг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлж байж эмчилгээ хийснээр үр дүнд хүрдэгтэй адил \"тоглоомд донтсон” гэдгийг нь ойлгуулж байж сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдардаг, эцэг эх нь салсан хараа хяналт сул хүүхдүүд сэтгэлээ тайвшруулахын тулд, нэг хэсэг нь найзуудаасаа шалтгаалж, хүрээллээсээ хаягдчихвий гэсэн бодлоор тоглодог байна. Иймд ямар шалтгаанаар тоглоод байгааг нь илрүүлж байж сэтгэл заслын эмчилгээ хийх нь чухал гэдгийг эмч хэллээ. 10-14 хоног хэвтэн эмчлүүлэхдээ донтсон хүүхдүүдэд илэрдэг ядрах, сульдах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэгт болон сэтгэл заслаар эмчлэх эмчилгээ хийдэг байна. Тухайлбал, түүнээс гарах зөв арга замыг тайлбарлаж, эргэж орохгүй байхад нь эмч нар ихээхэн анхаарч ажилладаг. Мөн эмнэлгээс гарсны дараа эмч болон эцэг, эхийн хяналттайгаар сэтгэл заслын эмчилгээг 3-6 сар үргэлжлүүлдэг. 
ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТОД ӨРТӨХ ЭСЭХ НЬ ХУВЬ ХҮНЭЭС ХАМААРАЛТАЙ 
Гар утас, компьютер, телевиз гэх мэт зүйлээс харц салгахаа больсон хүмүүсийг \"Дэлгэцийн хамааралтай’’ гэж үздэг. Ийм хүн, хүүхдүүд сэтгэцийн эмнэлгийн хаалгыг татах хэмжээнд хүрдэг байна. Гэхдээ эмнэлгийн хаалга татах эсэх нь тухайн хүнээс шууд хамааралтай. Үүний тулд амьд харилцааг эрхэмлэж гэртээ байхдаа утсаа оролдохгүй. Аль болох хүүхэдтэйгээ хамт цагийг зөв өнгөрүүлж, хамт тоглож, ном уншиж өгөх, хамгийн гол нь амьд харилцаа үүсгэж ярилцах хэрэгтэйг эмч зөвлөж байна. Мөн насанд хүрэгчид өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө ажиллах, чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ хамт салхинд гарах, ууланд алхах зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зөвлөлөө. 
C.Юмсүрэн
Эх сурвалж: \"Монголын үнэн\" сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд