Нүүр / Спорт / Ж.Цэвэлмаа: Шавь нараараа бахархдаг

Спорт

  • 0
  • 788

Ж.Цэвэлмаа: Шавь нараараа бахархдаг

Ж.Цэвэлмаа: Шавь нараараа бахархдаг

\"\" 
\"Женко” клубын жүдогийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Цэвэлмаатай цөөн хором ярилцлаа. 
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу? 
-Сайхан. Та сайн уу? 
-Олон сараар бүр жил илүү уулзалдсангүй. Уралдаан тэмцээн ч болсонгүй. Өөрийг чинь улсын шигшээ багаас явсанаас хойш уулзах ч завшаан таарсангүй. Одоо хаана ажиллаж байна даа? 
-Улсын шигшээ багт зургаан жил дасгал­жуулагчаар ажилласан даа. Одоо \"Женко” клубтээ хэвээр Хан-Уул дүүргийн салбарт нь хүүхдүүдийг дасгалжуулаад л явж байна. 
-Өөрийг чинь уран нугаралт, циркийн акробатаар хичээллэдэг хүүхэд байхдаа нэг л мэдэхнээ жүдо бөх рүү урвасан гэдгийг хэдэн жилийн өмнө ярилцлага авахдаа мэдсэн. Даанч цөөхөн жил барилдсан юм гэдэг? 
-Тийм ээ, ердөө найман жил барилдаад хүнд гэмтэл авсаны улмаас дэвжээгээ орхисон. Гэхдээ надад цаанаасаа бурхан заасан юм уу бөхийн спортоос битгий салаарай гэсэн юм байлгүй. Дасгалжуулагчийн албанд 20 гаруй жил болж байна. Миний гаргах байсан амжилтын дутууг шавь нар маань нөхөж байгаа болохоор урам зориг дүүрэн байх юм. 
-Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн дасгалжуулагч төдийгүй бараг ээж нь, эгч нь болсон хүн гэж өөрийг чинь хэлдэг юм билээ? 
-Тэгэлгүй яахав. Жүдоч бүсгүйчүүдтэйгээ дэндүү дассан. Дасгалжуулагч төдийгүй сэтгэлзүйч нь байхыг санаархдаг. Нэг удаа сэтгэлзүйчид хандаж би сэтгэлзүйч болох эсэхээ шинжүүлж билээ. Давгүй ээ гэсэн хариу сонсоод баярлаж байлаа. 
Жүдоч бүсгүйчүүдийнхээ жаргал, зовлонг хуваал­цахыг хичээдэг. Хайртай шавь олон бий. Тэдний маань дунд дэлхийн аварга ч бий, тив, дэлхийн медальтнууд бүр олон. 
-Заримыг нь нэрлээч гэвэл болох уу? 
-Дэлхийн аварга М.Уранцэцэг байна. Намайг улсын шигшээ багт очсны дараагийн жил бид Бразильд болсон дэлхийн аваргын тэмцээнд явсан. Тэгээд М.Уранцэцэг 48 кг-ын жинд дэлхийн аварга болж байлаа. Үгээр хэлэхийн аргагүй сайхан зүүд мэт л санагдсан. Миний даслагжуулагчийн гараа тэгж томоор эхэлсэн юм. Манай Уранцэцэг ёстой л барилдах гэж төрсөн хүүхэд. Бие хаа нь яргай махтай, ясандаа бяртай бөх дөө. Зорилгодоо үнэнч, давна, ялна л гэж барилддаг. Тиймээс дэлхийд нэртэй бөх болсон. Тив, дэлхийгээс хамгийн олон медаль авснаараа Гиннесийн номд бичигдсэн шүү дээ. Сүүлийн жилүүдэд очсон тэмцээн бүрээсээ медаль авсан.
Монголын жүдочдын нэр, нүүрийг тахалж явсан. Харамсалтай нь ганц зорилгоо биелүүлж чадсангүй. \"Токио-2020” олимпод оролцохоор их бэлтгэсэн. Цар тахлын улмаас олимп хойшилж шавь маань одоо арга буюу зодог тайлах нь. За тэгээд 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа гээд олон шавь бий дээ. 
-Өөрийг чинь жаахан ширүүндүү багш гэж за­рим нь хэлдэг юм билээ? 
-За тийм ээ. Би чинь хатуу талдаа багш.  Ер нь тамирчин хүнд жаахан хатуу гар хэрэгтэй гэж боддог. Загнах бол энүүхэнд, заримдаа дэлсээд авах нь бий. Тэр дэлсүүлж байсан нөхдийн л яриа биз. Юу юуны тухайд хүрээгүй хайрлаж нялцагнаад байх муу. Ер нь гайгүй тамирчин болгохын өмнө зөв хүмүүжил, төлөвшилтэй хүн бэлтгэх нь чухал юм шүү. М.Уранцэцэгийг дэлхийн аварга болох тэр тэмцээн дээр гэхэд түүнийг ялаад бууж ирэх болгонд нь дотроо баярласан ч \"Дахиад удахгүй барилдаан бий” гэхээс өөрийг хэлээгүй. Мань хүн жаахан гомдсон  царайтай л харагддаг байлаа. Яг дэлхийн аварга болж Японы бөхийг өчих мэхээр цэвэр ялсаны дараа л \"Миний охин сайн байна” гэж хэлээд тэвэрч дахин  дахин үнссэн. 
-Мартсанаас мал мэнд үү гэдэг шигээр асуухад барилдаж байх үедээ ямар амжилт үзүүлсэн билээ? 
-Улсад найман удаа түрүүл­сэн минь гол ам­жилт. Жүдогоор дэлхийн тэмцээнээс медаль авч чадаагүй. Харин самбогийн дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медалийг авчирсан эмэгтэйчүүдээс анхны тамирчин гэгддэг. Үүндээ бас баярлаж явдаг даа. 
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд