Нүүр / Онцлох / Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг зургаан сар л тэснэ

Онцлох

  • 0
  • 1246

Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг зургаан сар л тэснэ

Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг зургаан сар л тэснэ

\"\" 
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай дараах асуудлаар байр суурийг нь сонирхлоо.

-Иргэдийн өрийг тэглэх шийдвэр гаргуулахаар сөрөг хүчин зорьж байна. Мэдээж, иргэд боломжгүй гэж байгаа ч болно гэдэг талаас нь хүлээж авч байгаа хэсэг ч байна. Энэ талаар таны бодол?

-Шулуухан хэлэхэд энэ бол сонгуулийн дэмийрэл. Эдийн засгийн ч, хууль эрх зүйн хувьд ч боломжгүй. Хэдхэн тоо харъя л даа. Банкны нийт зээлийн багц 12.4 их наяд төгрөг байна. Үүнээс иргэдийн зээлийн дүн 5.8 их наяд буюу нийт зээлийн 47 хувь, 943 668 зээлдэгч байна. Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг болж байна. Гэтэл тэдний яриад байгаа 1072 хувьцааны анхны буюу 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35-50 мянган төгрөг орчим байгаа. Тэхээр үүгээр 6 сая төгрөгийг хэдэн жил төлөх вэ? 150 жил. Энийг бид хэдэн үеэрээ хүлээх нь дээ. Үүнийг банкууд хүлээж дийлэхгүй! Мөн 5.8 их наяд гэдэг тоо өөрөө төсвийн нэг жилийн орлоготой тэнцэх дүн! Тэгвэл төсвийн 100 хувийн алдагдал хүлээгээд, эдийн засгаа царцаах уу? Энэ бол байж боломгүй зүйл. Ер нь иргэдийн хэрэглээний зээл хязгааргүй эрэлттэй байдаг, эдийн засгийн эрүүл харилцаа. Нэг удаагийн төлбөрөөр алга болчихдог зүйл биш. Үүнийг тэглэхийн оронд иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх, яаж ажлын байр бий болгох, одоо байгаа орлогыг нь хэрхэн хамгаалах бодлогоо ярих естой!

-Хэрвээ шийдвэр гарлаа гэж бодоход нийгэмд ямар асуудал үүсч болохыг та эдийн засагч, улс төрчийнхөө хувьд хэрхэн харж байна вэ?

-Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтад авбал иргэд зээлээ төлөхгүй \"харзнах”сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчихвол үүнийг удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно. Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно. Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. Дахин хэлэхэд, зээл нь 5.6 их наяд бол банкуудын өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарч, ойлгох хэрэгтэй. Дээр нь яг энэ үеэр ОУВС-ийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!! Энэ бол хямрал биш дампуурал болно. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Маш олон жил үргэлжлэх хэт их үнэтэй гамшиг л ирнэ.

-Үүгээрээ бид дэлхий дээрх аль нэг муу туршлагыг давтаж байгаа юм биш биз?

Венесуэл, Грек, Зимбабве зэрэг эдийн засгийн дампуурлаа зарласан орнуудын гашуун түүх. Бид саяхан өнгөрсөн 5 сард дэлхийн улс орнуудын эдийн засгийн макро бодлогын сонгодог нийтлэг дүрмээр тоглоноо гээд ОУВСантай гэрээ хийчихсэн. Үүнийг дэлхий харж байгаа. Гэтэл тун удалгүй бид чинь дүрэмгүй тоглоно гээд хийрхээд явчлаа. Олон улс, хөрөнгө оруулагч нар үүнийг сонсоод шоконд орж байгаа. Билнийг яг л аквариуманд байгаа загас шиг л ажиглаж байгаа. Биднийг эдийн засгаа өөрсдөө татан унагах эдийн засгийн алуурчид л гэж олон улсад харж байгаа. За тэгээд дараа нь өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү гэдэг л болно.

-Тэгвэл эдийн засгийн өсөлт хөгжил ямар түвшинд ирсэн тохиолдолд төр иргэддээ бэлэн мөнгө тараах нөхцөл бүрдэнэ гэж үздэг вэ?

-Ер нь хавтгайрсан халамжийн бодлого явуулаад тогтвортой хөгжиж байгаа улс гүрэн гэж би дуулаагүй. Тийм байх боломж ч байхгүй. Харин эдийн засаг боломж бий болоод хуримтлал үүсэх үед нийгмийн тодорхой зорилтот бүлгийг чиглэсэн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай. Бусад хэсэгт харин орлогыг бий болгодог орлогын хуваарилалт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлт, баялгийн бүтээмжийг л дэмжих нь гол цөм юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд