Нүүр / Улсын Их Хурал / Б.ПҮРЭВДОРЖ: Энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увиагүй хүмүүсийн талбар болж хувирсан

Улсын Их Хурал

  • 0
  • 1439

Б.ПҮРЭВДОРЖ: Энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увиагүй хүмүүсийн талбар болж хувирсан

Б.ПҮРЭВДОРЖ: Энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увиагүй хүмүүсийн талбар болж хувирсан

 
\"\"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-УИХ-ынгишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Хаалттай хуралдааны үеэр болсон нууц санал хураалтаар түүний бүрэн эрхийг түтгэлзүүлсэн ч ил санал хураалтаар түтгэлзүүлээгүй. Энэ нь эрх баригчдын үнэн нүүр царайг илтгэлээ ч гэж хэлэх хүмүүс байна. Сөрөг хүчний гишүүний зүгээс энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ? 
-МАН ЖДҮ, 60 тэрбумын гэсэн хоёр бүлгийн хуваагдал хэвээрээ байгаа. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед ч энэ нь тодорхой болсон. Ер нь УИХ дээр аливаа онцгой асуудлыг МАН шийддэггүй, АН л шийддэг юм шүү дээ. Энэ удаад ч МАН 27, 28-аараа хуваагдсан. Үүн дээр АН санал өгч, энэ асуудлыг нэг тийш нь болгосон.
МАН-ын хуваагдал нууц санал хураалтыг батлах үед бүр ч ил тод болсон. Тодруулбал, 60 тэрбумын нөхдүүд нь бүгдээрээ хурал хаяж гарч явцгаасан. Ард нь үлдсэн хэд дээр АН-ынхан нэмэгдэж ирц хүргэж байж энэ асуудлыг эцэслэсэн. Үнэхээр энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увиагүй хүмүүсийн талбар болж хувирсан. Тиймдээ ч энэ УИХ аль хэдийнэ тарах ёстой байсан. Эрт тараад нэрээ цэвэрлээд авчихсан нь дээр байж дээ гэдэг нь одоо харагдаж байна.
-Эрх баригч намын хоёр ч гишүүн явчихлаа. Энэ нь өмнөх парламентуудынхтай харьцуулбал хэр өндөр дүн юм бэ?
-1996-2000 оны хооронд хууль хүчний байгууллагынхан казиногийн асуудлаар сүржин мэдэгдэл хийж, АН-ын гурван гишүүнийг авч явсан. Гэсэн ч эцэст нь ихэнхийг нь татварын хэргээр ялласан. Өөр ийм тохиолдол бол байгаагүй. Энэ УИХ л асуудалтай гэдэг нь харагдаж хоёрын хоёр гишүүнээ өгч явуулж байгаа. Ер нь бол цаашдаа Монголын ард түмэн төрд илгээж байгаа хүмүүсээ маш сайн тунгаан бодож байх нь зүйтэй. Бидний өмнөөс чин шударгаар ажиллаж, төлөөлөл минь болж чадна гэсэн хүнээ л сонгох нь чухал болж байна. Сүүлийн үед иргэд нам харгалзахгүй хүнээ сонгоно гэж ярьж байгаа нь өнөөдрийн УИХ-ын өнгө төрхөөс болж буй юм. Иргэд ийм л санаа бодолтой болсон байна.
-Н.Номтойбаяр гишүүний зүгээс өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн ч УИХ-аас түтгэлзүүлэхээр шийдсэн. Түүний чөлөөлөх хүсэлтийг авч хэлэлцэх үү?
-УИХ түтгэлзүүлэхээр шийдсэн учир чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй.
-Тэрээр чөлөөлөх хүсэлтээ өгөх үедээ 2020 онд намайг нэр дэвшүүлэхгүйн тулд ийм зүйл хийлээ гэж байсан. Намууд дотор мандатын өрсөлдөөн яваад эхэлчихсэн хэрэг үү?
-МАН 2020 оны сонгуульд оролцохын тулд нэрээ цэвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Учир нь өнөөдрийн УИХ-ын гишүүд ёс зүйн наад захын шаардлагыг хангахгүй байна. Монгол Улсын  Ерөнхийлөгч ч гэсэн энэ УИХ-ыг тарахыг шаардаж байсан. Иргэд ч тийм саналтай байдаг. Тиймдээ ч зарим нэг ёс зүйгүй нөхдүүдээсээ салах зорилгынхоо хүрээнд энэ ажлыг хийж байгаа. У.Хүрэлсүх өөрийнхөө Засгийн газрыг авч үлдэхийг тулд ЖДҮ-ийн мөнгөөр ждүчдийг угжсан. Түүнийхээ хүчинд Засгийн газараа авч үлдсэн. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах боломж цаг хугацааны хувьд байхгүй учир түүнд цаашдаа ждүчдийн хэрэг байхгүй. Тийм учраас ждүгийн хэд хэдэн хэрэгтэнг оруулж ирж өгч байна, түтгэлзүүлж намаа аврах зүйл хийнэ. Яг сонгуулийн эцсийн нэр дэвшилт дээр ждүчдийн эрхийг нь хасаад өөрийнхөө хэдэн ждүчдийг л нэр дэвшүүлэх нөхцөл байдал руу орно.
Н.Номтойбаяр гишүүний хувьд хэд хэдэн ёс зүйн, албан тушаалын болон бусад алдаануудыг гаргасан. Энэ нь тодорхой хэмжээнд ил болсон. Тийм учраас энэ асуудлын хүрээнд шийдэгдэж байгаа.
-Сөрөг хүчний зүгээс Улаанбаатар хот дахь мандатыг тоог цөөлснийг эсэргүүцсэн ч хууль батлагдчихлаа. Энэ шийдвэрийг та бүхэн юутай холбож тайлбарлаж байгаа вэ?
-Сонгуулийн хууль болгоноор МАН Улаанбаатар хотын мандатыг хасдаг, АН буцаагаад нэмдэг. Ийм нөхцөл байдалтайгаар өнгөрсөн хугацаанд явж ирсэн. АН-ын зүгээс Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь амьдардаг учраас, УИХ-ын гишүүд нь хүнээс сонгогддог тул нийслэлийн мандат их байх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байдаг. МАН Сонгуулийн тухай хуульд хүн ам, газар нутгийг харгалзан гэж оруулаад хөдөө рүү мандат шилжүүлэх ёстой гэж ярьж байгаа. Бид хүнээс сонгогддог гэдэгээ мартах ёсгүй. Миний хувьд Улаанбаатар хотын мандатыг хэвээр байлгах ёстой, харин Хэнтий мэтийн аймгуудаас мандатыг нь хасч, жижиг дөрвөн аймагтаа нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ бид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнийхээ хүрээнд бүсийн төвийн аймгуудыг зайлшгүй гурван мандаттай байх ёстой гэж үзсэн. Миний хувьд ч энэ байр суурин дээр байгаа.
Ер нь бол МАН тодорхой рейтингийн судалгаа хийж, тойрог, мандатаа хувиарласан. Улаанбаатар хотод амжилттай сонгууль явуулж чадахгүй нь гэж үзээд мандатын тоог багасгаж байгаа. Мөн рейтингийн судалгаагаар Улаанбаатар хотод амжилт гаргахгүй гэсэн учир 2020 оны төсөв дээр нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээг багасгасан. Улаанбаатар хотын төсвөөс 300 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү татаж, хөрөнгө оруулалтыг нь танасан. МАН Улаанбаатар хотод огт амжилт гаргахгүй гэдэг нь ч үүгээр батлагдаж байгаа. Хэрвээ Улаанбаатар хотын төсөв нь урд оных шиг хэмжээнд байгаад, тануулаагүй бол маш олон зүйлийг шийдэх боломжтой байлаа. Гэр хорооллын барилгажилт, утаа түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг олон ажлуудад Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжтой байсан ч энэ бүхнийг хаасан.
-Керосиныг онцгой татвартай болгох Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдрийг хүртэл УИХ дээр орж ирээгүй байна. Таны хувьд хуурамч шатахууны асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа бол, хууль эрх зүйн хувьд нааштай үр дүн гарах нь уу?
-Хуурамч шатахууны талаар өргөн баригдсан хууль байхгүй. Уг хуурамч шатахууныг үйлдвэрлэдэг компаниуд маш хүчтэй лоббитой. Энэ талаар миний бие УИХ-ын хуралдаан дээр хэлж байсан. Хэлж ярьсны дагуу хууль хүчний байгууллагууд ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Ийм учраас миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон. Одоогоор Засгийн газар, яамдаас санал авах хэмжээнд явж байна. Хаврын чуулган эхэлхээс өмнө энэ хуулиа өргөн барина. Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь Монгол Улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа. Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дизель машины апертур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа. Тиймээс ард иргэдэд санхүүгийг хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой.
-Хэрэглэгчид хуурамч шатахуун эсэхийг ялгаж, таньж мэдэх боломжтой юу?
-Боломжгүй. Хольчихдог учир жирийн иргэд ялгах боломжгүй. Керосин татвартай болчихвол ямар ч асуудалгүй бензин, дизелийн түлш орж ирнэ. Ингэснээр иргэдээ эд материал, санхүүгийн хохирлоос аварна гэж үзэж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд