Нүүр / Бизнес / Б.Пүрэвдорж: Гурван сарын дараа доллар авах чадвартай хүн үлдэхгүй

Бизнес

  • 0
  • 1219

Б.Пүрэвдорж: Гурван сарын дараа доллар авах чадвартай хүн үлдэхгүй

Б.Пүрэвдорж: Гурван сарын дараа доллар авах чадвартай хүн үлдэхгүй

\"\" 
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы хуралдаанаар нийтдээ 23 асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг тодрууллаа.

-Төсөвт дарам учруулсан 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас авч буй хэмнэлтийн бодлогыг та дэмжиж байна уу?

-Засгийн газрын оруулж ирсэн мөрийн хөтөлбөр болоод төсвийн тодотголыг дэмжихгүй байна. Ээлжит бус чуулганд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн эдгээр асуудалд улс төрийн эрх ашиг шингэсэн гэж би харж байгаа юм.

Монголбанк бодлогын хүүгээ нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр зах зээлд байгаа бэлэн мөнгийг татах, өөрөөр хэлбэл мөнгөгүй болгох арга юм. Монголбанк хатуу бодлого хэрэгжүүлж байхад Сангийн яам зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн тодотголд татварыг нэмж, ард иргэдийн халаасанд байгаа мөнгийг шавхах зорилготой байгаа юм. Санхүү, эдийн засгийг удирддаг хоёр том институт бэлэн мөнгийг татах үйл бодлого явуулаад ирэхээр эдийн засаг маш их хумигдана. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг бизнес эрхлэгчид эрсдэлд орно. МАН-ын явуулж байгаа хатуу бодлогуудын улмаас гурван сарын дараа ам.доллар худалдаж авах чадвартай хүн энэ улсад үлдэхгүй. Ард иргэдийн халаасыг хоосолж, ам.долларыг буулгачихаад эцэст нь Ардчилсан нам эдийн засгийг \"элгээр нь хэвтүүлсэн” гэдэг \"пиар”-ыг хийх гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед эдийн засгийг өсгөсөн дүр үзүүлээд ялалт байгуулах зорилготой үйлдэл одооноос эхэллээ. МАН-ынхан ард түмний амьдралаар дэнчин тавьж шийдвэр гаргасанд харамсаж байна.

-Төсвийн тодотголоор татвар нэмэх, халамжийг танах шийдвэрүүд тусгагдсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь төсвийн тодотголоор татвар нэмэгдүүлж, халамжийг хасаж байна. Ингэснээр хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг Засгийн газар болоод Монголбанк хурааж авна гэсэн үг. Ингэснээр хүнд онд жилүүд бий болох нь.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дотор Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах тухай асуудал багтсан байсан. Ямар учраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа юм бол?

-Дээрх хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа нь зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл 2017 оны зургаадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Долдугаар сарын 1-нд дээр хоёр хуулийг хэрэгжүүлэх төсөл оруулж ирлээ. Гол зорилго нь Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй байхын тулд юм. Тэгэхээр төсвийн тодотгол, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль зөвхөн нэг хүнийг Ерөнхийлөгч болох сонирхлын төлөө хийгдэж байгаа зүйл юм.

-Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдахаар тов зарласан. Гэвч ээлжит бус чуулгантай холбогдуулж хойшилсон гэж байсан.

-Эдийн засаг, ард иргэдийн амьдралтай холбоотой асуудлыг хэлэлцэх учраас УИХ-ын үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах нь зөв гэж манай намынхан шийдсэн.

-Ардчилсан намын даргад өрсөлдөгч олон байсан учраас ҮЗХ-г хойшлуулсан гэх яриа байсан. Танай намын фракцууд даргынхаа асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа юм биш үү?

-Энэ талаар надад мэдээлэл алга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд