Нүүр / Нийгэм / Квотгүй болгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцлээ

Нийгэм

  • 0
  • 1449

Квотгүй болгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцлээ

Квотгүй болгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцлээ

\"\"

 
Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын нам болон УИХ дахь эмэгтэйчүүдийн нийгэмлэг хамтран өчигдөр \"Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. 

Тодруулбал, сонгуулийн хуульд заасан эмэгтэй гишүүдийн квотыг бууруулах тохироо явагдаж буй болон эмэгтэйчүүдийн улс төрийн эрх эрсдэлд орох нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан энэхүү хурлыг хийсэн юм.

Хэвлэлийн бага хуралд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа болон нам бүрийн төлөөлөл болсон гишүүд оролцлоо. 

Хурлын үеэр эмэгтэй гишүүд Сонгуулийн хууль дахь квотын тоог бууруулбал дараагийн шатны арга хэмжээ авч, тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа \"2012 оны сонгуульд 11 эмэгтэй гишүүн УИХ-д орж ирсэн. 
Нийт гишүүдийн 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн байдаг.

 Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж чадсан. 

 
Хэрвээ 11 эмэгтэй гишүүн 2012 онд сонгогдоогүй байсан бол бид байнгын хороонд хуулийн манаач хийж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт заалт оруулах боломжгүй байсан.

Мөн Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж чадсан. Энэ мэтчилэн олон чухал хууль батлахад эмэгтэй гишүүд идэвхтэй оролцсон. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх орон зай чухал юм. Эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгоно гэдэг байж боломгүй асуудал” гэв.

Мөн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа эмэгтэйчүүдийн квотгүй болгох нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж буй хэрэг хэмээн онцоллоо. Түүнчлэн хууль баталдаг хүмүүс өөрсдөө хуулиа зөрчих нь буруу гэдгийг сануулав.

Манай улс анх 2007 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгож байсан түүхтэй. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд \"Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Энэ ч үүднээс УИХ 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахдаа \"Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30 хувиас доошгүй нь аль нэг хүйсийн төлөөлөл байх”-аар хуульчилсан нь томоохон ахиц болсон юм.

Гэсэн хэдий ч энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд эмэгтэй гишүүдийн квотыг байхгүй болгох тухай асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан эмэгтэй гишүүд өөрсдийн дуу хоолойг илэрхийлсэн. Квотгүй болгох асуудлыг эсэргүүцэж буй талаарх хүсэлтээ өчигдөр УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнд албан ёсоор мэдэгдэж ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд