Нүүр / Нийслэл / Б.БЯМБАДОРЖ: Орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

Нийслэл

  • 0
  • 1436

Б.БЯМБАДОРЖ: Орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

Б.БЯМБАДОРЖ: Орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

\"\"

Гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд  байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
-Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон  дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд дээрх найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэгийг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэн асуудлын шалтгаан нөхцлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьд www.eruul.gerege.mn сайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа.
-Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх?
-Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутагт зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа.
Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ.
Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юу гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд \"хөөсрөл” үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна.
-Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх?
-Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурсан соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед  халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна.
-Өнөөдрийн байдлаар хичнээн лаборатори ажиллаж байна вэ?
-PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин 8 цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа.
-Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу?
-Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа.
-Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд