Нунтаглан баяжуулах хэсгийн 28 жил ажиллаж, бүрэн элэгдэлд орж, ашиглалтын хугацаа дууссан МШЦ-5.5х6.5 маркийн 5-р тээрмийг БНХАУ-ын CITIC компанийн тээрмээр шинэчиллээ. Энэ нь 2016 оноос авч хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлтийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхтэй уялдуулсан цогц ажлын нэг хэсэг юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2016 онд 32 сая тонн, 2022 онд 38 сая тонн, 2024 онд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшсэн. Хүчин чадлын өсөлтийг хангаж, үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулахгүйгээр энэхүү шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
