Нүүр / Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар / Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний талаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийлээ

Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар

  • 0
  • 785

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний талаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийлээ

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний талаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийлээ

\"\"Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийж, хэрэгжүүлж байна.
Энэ оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагч иргэд улсын болон даатгалын гэрээ бүхий хэвийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас суурь тарифийг 175.000 төгрөгөөр тооцож оношийн бүлгээс хамааран ялгаатайгаар хөнгөлөлт авдаг байсныг суурь тарифийг 400.000 төгрөг болгож нэмэгдүүлэн улсын эмнэлгийнхтэй ижил болгосон нь иргэд олон нийтийн талархлыг хүлээж байгаа юм.
\"\"
Даатгалын байгууллага 2019 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 48,8 тэрбум төгрөг олгож байсан бол даатгуулагчид учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилго тавьж энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ онд 73,2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвлөөд байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэхдээ хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүлэн хяналт тавьж ажиллаж байна.
\"\"
Гэвч энэхүү тусламж үйлчилгээг үзүүлэхдээ зарим хувийн эмнэлгүүд даатгалын гэрээгээ зөрчиж тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүйгээр нэмж даатгуулагчийг хохироож байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол болон тус байгууллагаас хийж байгаа явцын хяналтаар илэрсэн зөрчлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ-ын төлөөлөл болон зарим хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Баясгалан болон холбогдох албан тушаалтнууд мөн Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа, менежер М.Цэнгэлсайхан, \"Интермед” эмнэлгийн ерөнхийлөгч Т.Болормаа, \"Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Зоригоо, \"Гурван гал” эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэн, \"Мамба дацан” эмнэлгийн захирал хамба лам Д.Нацагдорж нарын хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Баясгалан тус байгууллагаас энэхүү журмыг боловсруулж хэрэгжүүлж байгаа бодлого, зорилгоо тодорхой танилцуулж, хувийн хэвшлийн эмнэлгүүд дээрх тусламж үйлчилгээг иргэдэд нэмэлт төлбөр авахгүйгээр чанартай хүргэх, даатгуулагчийн эрх ашгийг хохироохгүй байхад анхаарч, даатгалын гэрээний үүргээ биелүүлэх асуудлыг Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ анхааралдаа авч хамтран ажиллахыг хүслээ.
Мөн Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа,\"Интермед” эмнэлгийн ерөнхийлөгч Т.Болормаа, \"Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Зоригоо, \"Мамба дацан” эмнэлгийн захирал хамба лам Д.Нацагдорж нар цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо хэллээ.



ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд